Илүү их мөнгө хэмнэх зуршилууд


01 сарын 13, 2020

Хүн болгон л илүү их мөнгө хуримтлуулахыг хүсдэг. Гэвч бүсээ чангалж яаж ч хичээсэн бүтэхгүй тохиолдол олон. Танд ч гэсэн ийм асуудал байгаа бол дараах 64 зуршлыг амьдралдаа бий болгоорой.

Гал тогоонд:


  • Гадуур хооллохын оронд гэртээ хоол хий
  • Хоол хийхдээ хоёр дахин ихийг хийж хөлдөөвөл дараа ядарсан үедээ идэхэд амар
  • Махнаас салгаж авсан ясаа хадгал. Дараа шөл хийж уухад хэрэгтэй
  • Салад амтлагч сүмс хийж сур. Гаднаас үнэтэй сүмс авахын оронд өөрийн жороор хийвэл сонирхолтой шүү дээ.
  • Ундаа авахын оронд мөстэй цай бэлтгэ
  • Нимбэгтэй ус гэртээ бэлд
  • Зайрмаг хийхэд зориулсан хэв дэлгүүрт зардаг. Хүссэн жороороо гэртээ амттан хийж идээрэй.
  • Савласан, ууталсан амны зугаанаас татгалз
  • Нэг удаагийн хоолны сав хэрэглэхээ зогсоож олон удаа хэрэглэж болох, цахилгаан зууханд халаах зориулалттай шилэн савтай бол.
  • Гаднаас ус худалдан авахын оронд усны савтай болоорой
  • Амтлагч сүмс дууссан бол дээр нь ус нэмж хийгээд хэрэглээрэй.
  • Долоо хоног бүр хөргөгчөө цэвэрлэ. Ингэснээр хөргөгчний хаа нэгтэй хүнсний ногоогоо мартаж муутгах эрсдэл багасна.
  • Хүнсний ногоог хүнсэндээ түлхүү хэрэглэ.
  • Хоолны төлөвлөгөө гаргаж хэвш
  • Гэртээ ногоон сонгино болон бусад нарийн ногоо тарь.
  • Боломжтой бол хүнсний ногоогоо ч гэртээ ургуулж болно
  • Бялуу хийгээд сурчихвал гаднаас үнэтэй бялуу авах мөнгө хэмнэнэ. Мөн гарын бялуу илүү том бэлэг болно шүү дээ.
  • Цэвэрлэж, хэрчсэн үнэтэй бүтээгдэхүүн авснаас өөрөө гэртээ хэрчиж хэвших.
  • Махаа хэсэгчлэн биш бүтнээр нь авах

Ахуйн зардал багасгах:

  • Гар утсандаа загвар муутай ч хамаагүй чанартай гэр хийх.
  • Цоорсон оймсоо оёж сурах
  • Товч оёж сурах
  • Арьсан цүнх, хэтэвч, гутлаа байнга тослох
  • Ул нь салсан гутлаа нааж сурах
  • Хивсээ ойр ойрхон цэвэрлэх нь хог дээр хаях хүртэл муухай болохоос сэргийлнэ.
  • Гоёмсог тавилгаа хэрэглээгүй үедээ уутаар бүтээгээрэй.
  • Хувцсаа шинэ харагдуулахын тулд бөөсийг нь түүж хэвших
  • Угаалтуураа эвдрэхээс нь өмнө ойр ойрхон цэвэрлэх.
  • Ширээгээ зүлгэж, тослож сурах.
  • Хуучин гутлынхаа улыг будах. Ингэснээр шинэ юм шиг харагдана
  • Гутлын улавчаа ойр ойрхон солих
  • Өнгөө алдсан хувцсаа хаяхын оронд будаарай.
  • Машин болон цахилгаан хэрэгсэлтэй ажиллах мэдлэгээ дээшлүүлснээр засварчинд төлөх мөнгөө хэмнэнэ шүү.

Дахин хэрэглэх:

  • Шинэ сав худалдан авснаас гутал эсвэл цахилгаан хэрэгслийн хайрцагийг хэрэглээрэй.
  • Хүнсний ногоо угаасан усаараа цэцэгээ услах
  • Амтлагч, сүмсний саваа дахин ашиглаж дотор нь өөр зүйл хийх
  • Бордоо худалдаж авахын оронд гэрт байх зүйлсийг бордоо болгон ашиглах
  • Кофений үрийг бордоо болгон ашиглаж болно.
  • Ууршсан цагаан цууг таглаанаас авч цэвэрлэгээнд хэрэглэж болно
  • Сода-ыг цэвэрлэгээнд ашиглаж болно
  • Аяга таваг угаагчийг ч мөн цэвэрлэгээнд ашиглаж болно
  • Хуучин хувцсаараа алчуур хийх

Мөнгө хэмнэх бусад аргууд:


  • Ном худалдан авахын оронд номын сангийн карттай болох
  • Хананы зураг, чимэглэлээ хуучин номын хуудсаар хийж болно
  • Жижиг тавилга, цэцэгний ваар, зургийн жаазны өнгийг шүршдэг будгаар өөрчил
  • Гоо сайханд мөнгө үрэхийн оронд өөрийнхөө хумсыг янзалж сурах
  • Хүүхдийн хувцас шинээр худалдан авахын оронд найз нөхөд хамаатан садантайгаа солилцох
  • Гадагшаа аялалд гарахын оронд эх орноороо аялах
  • Тэмдэглэлт баяраар зурагчинд мөнгө төлөхийн оронд өөрөө зургаа авах
  • Аялалаар явахдаа онгоцоор нисэхийн оронд газраар явах сонголт хийх
  • Хоёулаа гадуур хооллохдоо дундаа хоол авч хуваах.
  • Машинаа өөрөө угаах
  • Бялдаржуулах төвд хичээллэхийн оронд гэртээ дасгал хийж хэвших

Гэртээ зарцуулах мөнгөө багасгах:

  • Хэрэггүй тохиолдолд гэрлээ унтраах
  • Хэрэглээгүй цахилгаан хэрэгслээ салгах
  • Шөнөдөө бүх цахилгаан хэрэгслээ унтраах
  • Хувцсаа хүйтэн усанд угаах
  • Хатаагчинд цахилгаанаа үрэхийн оронд тохож хатаах
  • Усанд орохдоо сэрүүлэг тавих.
  • Гэрийн гэрлээ өдрийн цагаан гэрэл болгосноор илүү бага цахилгаан зарцуулна.

Ухаалаг худалдан авалт хийх:


  • Дэлгүүр гарахаасаа өмнө авах ёстой зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж илүү зүйл авах хэрэггүй.
  • Нэг удаагийн тор худалдан авахын оронд даавуун тортой явах
  • Кредит картны өртэй үлдэх хэрэггүй. Тухайн сардаа төлж хэвших
  • Өөрт байгаа зүйлээ дахин авах хэрэггүй. Чамд даашинз байгаа бол төстэй загварын өөр өнгөтэй даашинз авах хэрэг байгаа гэж үү?




Холбоотой сэдвүүд

зөвлөгөө мөнгө

Сэтгэгдэл бичих (1)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.