Талим гэгч догшин шуурга Японы хойд бүсийн Хоккайдог дайрчээ. Үүнээс өмнө хар шуурга нутгийн баруун эргээр өнгөрч, ширүүн салхи, аадар бороо дагуулан явна. Цагдаа болон гал хамгаалахын албанаас шуурганд хоёр хүн амь үрэгдэж, гурван хүн сураггүй, 35 хүн гэмтсэн гэж мэдээллээ. 

Японы цаг уурын агентлаг өнгөрсөн ням гарагт Талим догшин шуургыг олж илрүүлжээ. Даваа гарагийн өглөөний 10.00 цаг гэхэд шуурганы салхины дээд хурд 108 километр цагт хүрсэн.

Кагава тосгонд 86 настай эмэгтэйн байшинг их хэмжээний борооноос болж нурсан газар дарж амийг нь авчээ. Харин Кочид 60 настай эрэгтэй машинтайгаа голд орж нас барсан байна. Талимаас болж дотоод, гадаадын 800 гаруй нислэгийг цуцаллаа. Эрх баригчид ард иргэдийг газрын нуранги, үер, хүчтэй давалгаа, хуй салхинаас өөрсдийгөө хамгаалахыг сануулжээ.