Б.Баясгалан
07 сарын 15, 2020
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмын өмнө сайд нараа томилж, шинэ Засгийн газраа эмхлэн байгуулсан.
Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар томилогдсон Т.Мөнхсайханы танилцуулгыг хүргэж байна.
Тогтмолын Мөнхсайхан нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 37 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 4.
2000 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2013 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр зэрэгтэй.
Ажилласан байдал:
2008-2014 онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд Их эмч,
2014-2016 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Мэс заслын тасгийн дарга,
2016-2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал,
2019 оны 1 дүгээр сараас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирлаар тус тус ажиллаж байна.
Хөрөнгө, орлогын мэдүүлэг:
Өөрийн орлого: 14 сая 437 мянган төгрөг /жилийн/
Гэр бүлийн нийт гишүүдийн орлого: 16 сая 109 мянган төгрөг
Орон сууц, барилга байгууламж: Нийт 4 тэрбум 447 сая 500 мянган төгрөгийн үнэ бүхий нийтийн орон сууц 3, авто зогсоол 1, Өвөлжөө, хаваржаа, хүлэмж 1,
Тээврийн хэрэгсэл: 80 сая төгрөгийн үнэ бүхий Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570 - 1
Мал, аж ахуй: 0
Газар: 0
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: 0
Хадгаламж, дансны үлдэгдэл:
Авлага: 0
Анх авсан зээлийн хэмжээ: 0
Компани нөхөрлөл хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт: "Тэнгэрийн шонхор" ХХК-ийг 100 хувь, "Хүчит шонхор" ХХК-ийн 16 хувийг эзэмшдэг.






Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.183.210] ・ 2021.01.21 Хариулах
ulsiin emnelegt emch bsan hun gehed business hiij bgaa humuusees ih hurungutei umaa zarim ni yaj amidraad bgaan be
Зочин [202.126.88.188] ・ 2020.11.28 Хариулах
119.mn дээр 11 сар 26 нд бүтгүүлсэн хүмүүсийн мэдээлэл бхгүй бна уб-орон нутагруу
Зочин [202.126.89.87] ・ 2020.11.18 Хариулах
Сайн байна уу ГАА -гийн Дарив сумын эмч Н.Цогдэлгэр нь 2 ажилтанаа өөрийн дураараа ажлаас халчихлаа 11 сарын 4 болон 6 нд
Санал болгох
1 “Орон сууцны санхүүжилт” олон улсын форумыг амжилттай зохион байгууллаа
2 Азийн ипотекийн хоёрдогч зах зээлийн холбооны гишүүд Монголд чуулна
3 Хүүхдийн хүсэл сонирхол, түвшинд нь тохирсон арга барилаар хичээллэх боломжийг олгох “Google for Education Mongolia” төсөл
4 Ахлах ангиасаа бэлдсэн “Үнэт гурван жил”-ийн үр дүнд 200 мянган ам.долларын тэтгэлэг хүртжээ
5 Л.Энх-Амгалан: Сургалтын чанарыг сайжруулахын тулд багш нарыг аттестатчилна