МОСКВА/РИА Новости/. Өдөр бүр бага хэмжээний самар идэх нь таргалах эрсдэлийг бууруулдаг болохыг Америкийн эрдэмтэд олж илрүүлжээ.

Эерэг үр дүнд хүрэхийн тулд өдөрт 14 грамм самар хэрэглэхэд хангалттай гэнэ. Ийм хэмжээний самар идсэн хүмүүсийг иддэггүй хүмүүстэй харьцуулахад 5-аас илүү кг жин нэмэх, таргалалтад өртөх эрсдэл нь 23 хувиар буурч байсныг судлаачид илрүүлсэн байна. Түүнчлэн үүний ашиг тусыг хүртэхийн тулд боловсруулсан мах, шоколад, нарийн боовноос татгалзахыг зөвлөжээ.


Судалгаанд 300 мянга орчим хүнийг хамруулж, 20 гаруй жил ажиглалт явуулсан байна. Ажиглалтыг явуулахдаа биеийн жин, хоолны дэглэм, биеийн хөдөлгөөний идэвхтэй байдлын талаарх мэдээллийг судалгаанд оролцогчдоос авсан байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг