Хонь-Амжилт, бүтээлээр дүүрэн байна


Энэ ордныхонд тавдугаар сар тааламжтай өдрөөр дүүрэн өнгөрөх болно. Ажил хэргийн шинэ хамтрагч эсвэл өрсөлдөгч гарч ирснээр таны ажлын бүтээмж улам нэмэгдэнэ. Мөн ангараг гаргийн нөлөөгөөр бэрхшээл, сорилтыг саадгүй даван гарах болно. Орлогын шинэ эх үүсвэртэй болох эсвэл орлогын төвшин нэмэгдэх магадлалтай. Хайр дурлалын харилцаанд ахиц дэвшилтэй байж, хамтрагчаа өөртөө илүү татаж чадна. Ганц бие хүмүүс сарын сүүлээр хайр дурлалаа олж мэднэ.Эрүүл мэндийн багахан асуудалтай тулгарч магадгүй тул дархлаагаа урьдчилан дэмжихийг зөвлөж байна. Мөн мэдрэл болон нүдний эрүүл мэнддээ анхаарч, амрахыг сануулъя. Оюутан, сурагчид багахан чармайлт гаргаж чадвал энэ сард хангалттай дүн авч чадна. Эрсдэл, боломжийг тэнцүүхэн авч явахыг од, эрхэс сануулж байна.

Үхэр-Хувь хүний хөгжилдөө анхаар

Энэ сард үхрийн ордныхон боломж болон сорилттой аль алинтай нь тулгарна. Санхүүгийн хувьд урьдчилан төлөвлөөгүй зардал гарч мэдэх тул таамаглах боломжгүй эрсдлийн үед хэрэглэх санхүүгийн нөөцтэй байхыг сануулж байна. Тавдугаар сард хувь хүний хөгжилдөө түлхүү анхаарч мэдлэг, чадамжаа дээшлүүлэх нь зүйтэй. Хамт олны дунд нэр хүндтэй, харилцааны шинэ шатанд хүрч чадна. Ангараг гаргийн нөлөөгөөр хосуудын харилцаа бэхжиж, ганц бие хүмүүс заяаны ханиа олох магадлалтай. Учир нь энэ сард таны бусдыг өөртөө татах чадвар илүү нэмэгдэх болно. Оюутан, сурагчдийн хувьд хичээл зүтгэлийнхээ хариуг үнэлүүлэх тааламжтай сар. Эрүүл мэндийн хувьд нойрны асуудалтай тулгарч магадгүй тул ажил, амралтаа зөв зохицуулахыг од, эрхэс сануулж байна. 

Ихэр-Ажлаас үүдэн стресст орж мэднэ

Энэ сар ихрийн ордныхонд тийм ч тааламжтай өнгөрөхгүй байж мэднэ. Ажил, хичээл, хувийн амьдралын асуудлаа шийдэхэд төвөгтэй байж магадгүй. Энэ сард та өмнөх саруудаас илүү ажиллаж чадвал амжилттай байх болно. Удаан хугацааны амралтны дараа эрч хүчээр дүүрэн ажиллахгүй бол олон ажилд зэрэг дарагдаж мэднэ. Бэрхшээл, саадыг тойрч биш туулж гардгийг сана. Хялбар замыг хайлгүй асуудлаа шийдвэрлэх гэж хүчин чармайлт гарга. Санхүүгийн хувьд тогтвортой байх ба сарын сүүлээр орлого нэмэгдэх төлөвтэй. Гэр бүлийхэнтэйгээ санал зөрчилдөх асуудал гарч мэдэх ч тэд л танд хамгаас хайртай гэдгийг санаарай. Нойргүүдэх, ядаргаанд орох магадлалтай тул ууланд алхах, тайвшруулах иог хийхийг зөвлөж байна. 

Мэлхий-Та өөрөө өөрийгөө бүтээнэ


Энэ сар хэрхэн өнгөрөх нь зөвхөн таниас хамаарна. Хичээл зүтгэлээ нэмэгдүүлж, хандлагаа багахан өөрчлөхөд энэ сар бүхэлдээ гайхалтай өнөгөрөх болно. Бусадтай санал зөрөлдөх, үл ойлголцох тохилдох олон тохиолдож магадгүй тул тэвчээртэй байж, хүлээцтэй ханд. Гэрийхэн тань таныг ойгохгүй мэт санагдаж болох ч тэднийг ч гэсэн ойлгох гээд үзээрэй. Хайр дурлалын харилцаа хэвийн байна. Энэ сард хайр дурлалаас илүүтэй хуийн карьертаа анхаарал хандуулвал зохино. Оюутан, сурагчдидад өөрөө өөрийгөө ойлгож, урамшуулж байхыг зөвлөж байна. Эрүүл мэндийн хувьд багахан асуудатай тулгарч магадгүй. Иймд өдөр тутмын зөв хэвшлүүдээс өөрт тохирохоо сонгон хэвшүүлэхийг хичээгээрэй.

Арслан-Бусдын үгийг сонсож, эргэцүүл


Энэ сард өндөр эгогоо түр умартаж, бусдыг ойлгох гээд хичээгээд үзээрэй. Мэргэжлийн карьераа дээшлүүлэх, шинэ хамт олон дунд орж ажиллахад тохиромжтой. Стресс, бухимдлаас аль болох хол байхыг хичээж иог болон алжаал тайлах дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөж байна. Сарын сүүл хүртэл ерөнхийдөө олон ажилд дарагдаж ядаргаанд орж магадгүй ч энэ бүхэн тийм ч удаан үргэлжлэхгүй гэдгийг санаарай. Ганц бие хүмүүсийн хувьд хосоо олох боломж гарч ирнэ. Гэвч хайр дурлалын шийдвэр дээр хуумгай хандалгүй нухацтай хандахийг од, эрхэс сануулж байна. 

Охин-Хайр дурлалаа олно


Энэ сар асуудалд хөнгөн хуумгай ханддагаа зогсоож илүү алсыг харсан үйлдэл, шийдвэрүүд гаргахыг зөвлөж байна. Ажил хэргийн томоохон өөрчлөлт гарч, карьерийн өсөлттэй байж магадгүй. Бизнес эрхлэгчидэд шинэ боломжууд, ажлын санал ирж магадгүй. Мөнгөний урсгал тогтмол нэмэгдэх бөгөөд тэр хэмжээгээрээ зарлага ч гарна. Тиймээс орлого, зарлагаа хөтлөх, хяналттай байхыг чухалчил. Ангараг гаргийн нөлөөгөөр хайр дурлалаа хараахан олоогүй хүмүүс төсөөлөмгүй шинэ учралтай таарч мэднэ. Оюутан, сурагчдийн хувьд асуудлууд гарч мэдэх ч түүнийгээ амархан шийдэж чадна. Эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалтай тулгарахгүй ч дархлаагаа дэмжихүйц хоол хүнсээр хооллохыг од, эрхэс зөвлөж байна.  

Хилэнц-Харилцаандаа анхаар


Ажил, амьдралын асуудлаа зохицуулахад төвөгтэй байж мэднэ. Тиймээс өөрөө өөртэйгөө ярилцаж, тодорхой өөрчлөлтүүдийг хийхийг хичээгээрэй. Янз бүрийн асуудалтай тулгарч мэдэх тул сэтгэцийн эрүүл мэндэдээ анхаараарай. Харилцаандаа анхаарч, бусдын сэтгэлийг сэвтээх үг бүү хэл. Ангараг гаргийн нөлөөгөөр эрч хүчтэй, урам зоргиор дүүрэн байна. Сарын дундаас эхлэн амьдралд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Ганц бие хүмүүс шинэ харилцаа эхлүүлэх магадлалтай. хоётой хүмүүс багахан бэрхшээлтэй тулгарч магадгүй тул романтик гэнэтийн бэлэг хайртдаа барихийг зөвлөж байна. Ходоод гэдэсний үйл ажиллагаанд асуудал гарч магадгүй тул чанартай хүнс хэрэглэхийг санал болгоё. 

Жинлүүр-Ажил хэрэг бүтэмжтэй байна

Ажил хэргийн хувьд бүтээмж өндөртэй, карьерийн өсөлттэй сар байна. Залхуурал, ажлыг хойш тавьдаг бол энэ дадлаа яг одооноос л авч хаях хэрэгтэй. Хичээл зүтгэлээ багахан нэмэгдүүлэхэд санаа зовоосон асуудлуудаа шийдэж чадна. Энэ сард хайр дурлалын амьдрал тийм ч таатай байхгүй. Тиймээс ганц бие хүмүүс ажилдаа болон хувь хүний хөгжилдөө анхаарахыг зөвлөж байна. Оюутан, сурагчдийн хувьд ахиц дэвшилтэй сар болж өнгөрнө. Эрүүл мэндийн ямар нэгэн ноцтой асуудал гарахгүй ба амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байна

Нум-Шинэ харилцаа үүсгэж мэднэ

 

Гэр бүлийн асуудалдаа анхаарч, тэдэндээ цаг гарга. Энэ сар нумынхны хувьд харьцангуй тайван үргэлжлэх бололтой. Ангараг гаргийн нөлөөгөөр ажил хэргийн бүтээмж нэмэгдэж, урам зоргиор дүүрэн байна. Мөнгө, санхүүгийн асуудал тийм ч урагштай байхгүй ч сарын сүүлээр орлого нэмэгдэх хандлагатай. Шинэ харилцаа үүсгэх магадлалтай ч хостой болох гэж бүү яар. Архаг хууч, өвчин сэдэрч магадгүй тул эрүүл мэндэдээ анхаар. 

Матар-Өөрийгөө хөгжүүлэхэд тохиромжтой


Энэ сард матрын ордныхон ажил, хичээлийнхээ шаргуй хөдөлмөрийн үр шимийг хүртэнэ. Амьдарч буйдаа баярлаж, талархах өдрүүд өнгөрөх болно. Өөрийн дотоод хүч, нөөц бололцоогоо шинээр нээх, цааш хөгжүүлэхэд тохиромжтой. Санхүүгийн зохицуулалтадаа анхаарч, хэрэггүй зүйлд мөнгөө бүү үр. Ганц бие хүмүүс хостой болохоор эрмэлзэж байгаа бол санаачлагатай байхыг од, эрхэс сануулж байна. Хостой матруудын хувьд хайртдаа хандах анхаарал халамжаа нэмэгдүүлж, тэдний үзэл бодлыг ойлгох гэж хичээгээрэй. Халдарт өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлаагаа дэмжихийг зөвлөж байна.

Хумх-Өөрөө өөртөө цаг гарга


Энэ сар хумхын ордныхон гэр бүлийн харилцаандаа анхаарал хандуулах нь зүйтэй. Санхүүгийн байдал ерөнхийдөө тогтвортой байх ч сарын сүүлээр урьдчилан таамаглаагүй зардал гарч магадгүй. Олон цагаар ажиллах, хичээл хийхээс татгалзаж цагийн зөв менежмэнт хийхийг сануулж байна. Өөрөө өөртөө цаг гаргаж, зарим чухал бус ажлуудаа хойш тавь. Ганц бие хүмүүс шинэ харилцаа үүсгэхэд тохиромжтой байна. Хостой хүмүүс харилцаандаа анхаар. Сугар гаргийн нөлөөгөөр романтик байдл нэмэгдэнэ. Ходоод, гэдэсний хямралд өртөж магадгүй тул хоол, хүнсэндээ анхаарахыг од, эрхэс зөвлөж байна.

Загас-Хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэнэ


Адал явдлаар дүүрэн, ашиг орлого ихтэй сар байна. Богино хугацаанд ашиг орлого олох гэж хичээлгүй удаан хугацааны турш тасралтгүй хөдөлмөрлөвөл илүү өндөр үр дүнд хүрнэ. Шинээр ажилд орох болон ажлаасаа гарах гэж яарсны хэрэггүй. Оюутан, сурагчид цагыг үр бүтээлтэй өнгөрөөж чадна. Гэр бүлийнхнээсээ дэмжлэг, туслалцаа авахад гэмгүй. Хүчирхэг хүн болж харагдах гэлгүй бусдад тусалж ыас туслалцаа авах нь илүү ү дүнтэй, утга учиртай гэдгийг сана. Шийдвэрлэгдээгүй байсан асуудлууд сарын дунд үеэс цэгцэрч эхэлнэ. Хараа муудах, үе мөчөөр өвдөж магадгүй тул витаминаар баялаг хоол хүнс хэрэглэхийг од, эрхэс сануулж байна.