Л.Дэлгэрмаа
04 сарын 10, 2023
Монгол дахь боловсролын тэгш бус байдлыг бууруулах зорилготой “Teach for Mongolia Fellowship” хөтөлбөрийн бүртгэл сунгагдлаа.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад хоёр жил багшлах шинэ үеийн манлайлагч залуусыг сонгон шалгаруулж мэдлэг, ур чадварыг нь хөгжүүлэх олон төрлийн сургалтад хамруулан боловсролын салбарын тэгш бус байдлыг бууруулахад шууд хувь нэмрээ оруулах боломжийг олгох юм.
Хэрэв та хүүхэд бүрд өөрийн хүссэн ирээдүйгээ бүтээх боломжийг бүрдүүлэхэд туслах чин хүсэл эрмэлзэлтэй бол энэ сарын 20-ны өдөрт багтаан материалаа илгээгээрэй.
Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/K7xbFF67axSHp9gQ6
Хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.