ОХУ-ын Петербургийн эрдэмтэд тэсрэх болон аюултай бодисыг зайнаас илрүүлэх орчин үеийн багажийг бүтээжээ. Тухайн тээшийг шалгахад тусгай төхөөрөмж цөмийн физикийн үндсэн дээр буюу эгэл бөөмс нейтрон нь бодистой харилцан үйлчилсэнийг ашиглаж бий болгожээ. 

Уг цэнэггүй бөөмс нь ямар ч саадыг нэвтэрч чаддаг учраас тухайн бодисын химийн найрлагыг бүрэн тодорхойлж болох юм. Ямар нэгэн тээшийг нээхгүйгээр тэсрэх бодис, шингэн зүйл, хар тамхи болон хортой бодисыг илрүүлж болох юм. Энэхүү төхөөрөмж нь Аль ч нисэх онгоцны танхимд байрлуулсан рентген багаж шиг л харагдана. Гаднаас хараад ялгагдах зүйл гэвэл тухайн тээшин дотор байгаа зүйлийн химийн найрлагын мэдээллийг хүснэгтээр өгдөг аж.

 

эх сурвалж: https://ipt.ac.mn