"The Hu" хамтлаг "Wolf Totem" дуугаа “Папа Роач”-ийн Жэйкоби Шаддиxтай хамтран шинэчлэн дуулж, дүрсжүүлжээ.

19 цагийн өмнө Youtube-ийн "Better Noise Music" сувгаар цацагдсан тус видиог одоогийн байдлаар 136.400 удаа үзэж, 1009 сэтгэгдэл бичсэн байна.

Сэтгэгдлүүдийн олонх нь "гал гарсан дуу, бахархаж байна, огшиж байна, сайхан хоршил болжээ, Монголчууд хүчирхэг, Монголд очиж үзмээр байна, The Hu үнэхээр хүчирхэг рок хамтлаг" гэжээ.

Тус уран бүтээлийг хүргэж байна.


"The Hu" хамтлаг тус уран бүтээлээ дангаараа дуулсан хувилбарыг хүргэж байна.

Сануулахад, Хүннү рок чиглэлээр уран бүтээлээ туурвиж, богино хугацаанд дэлхийн хамтлаг болж, эх орныхоо нэрийг дэлхийн тайзнаа цуурайтуулж буй "The Hu" хамтлаг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлигаар өнгөрсөн сард Төрийн тэргүүн дээд зэргийн "Чингис хаан" одон хүртсэн юм.