Х.Оргил
09 сарын 04, 2018
Энэ сарын 7-д Улаанбаатар хотноо Тогтвортой Хөгжлийн Форум арга хэмжээ болох гэж байна. Хурлын үндсэн зорилго нь Зүүн хойд азийн бүсэд Тогтвортой Хөгжлийн Зорилгуудын хэрэгжилтийг идэвхижүүлэхийн тулд засгийн газрууд болон судлаачдын тэргүүлэх зорилгуудыг олон талын оролцоотойгоор тодорхойлох юм. Энэхүү хэлэлцүүлгийн үр дүн засгийн газар, олон улсын байгууллагууд болон судалгааны байгууллагуудын төлөвлөлтөд тус болно хэмээн найдаж буй.
Энэхүү зорилгын үүднээс дараахи асуудлуудыг авч хэлэлцэх юм. Үүнд:
Тус бүс нутгийн хөгжиж байгаа орны хувьд Монгол Улсын хувьд дээрхи 3 асуудлуудыг тод томруунаар дэвшүүлэн хэлэлцүүлэх нь Монголын талын оролцогчдын гол зорилго болох юм. ТХЗ-ыг 2030 онд хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй зорилгууд, тэргүүлэх асуудлууд, зорилтууд болон шийдлүүдэд шинжлэх ухаан, технологи, инновацийн судалгааны хэрэгцээ, бүс нутгийн хэмжээнд хоёр болон олон талын хамтын ажиллагааны боломжийг илрүүлэх нь бидний нэг зорилго байх юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.