“Өөрчлөгдөж буй тэнгэр” нэртэй богино хэмжээний баримтат киног Шотландын Глазгоү хотноо болж буй дэлхийн уур  өөрчлөлтийн тухай НҮБ-ын Суурь Конвенцын Талуудын 26-р бага хурлын үеэр танилцуулах гэж байна. Энэхүү кинонд нийгмийн төлөөлөл, ялангуяа хүүхдийн байр сууринаас монголчуудын өмнө тулгарч байгаа асуудал, сорилтыг харуулжээ. 

"Зөвхөн би ганцаараа ийм айдастай байдаг гэдэгт итгэхгүй байна. Миний бодлоор дэлхийн бүх хүүхэд адилхан айдастай байгаа байх. Хэдий хүүхдүүд бид айж байгаа ч ямар нэг арга хэмжээ авах ёстой. 

Хүүхдүүд бидэнд хүч чадал бий, бид хийж чадна, хүүхдүүд оролцсоноор бидний дуу хоолой дэлхийг өөрчилнө гэдэгт би итгэдэг" гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн YOUCCAN хөтөлбөрийн идэвхтэн У.Анужин хэлсэн юм. 

 Киног бүрэн эхээр нь энэ вэбсайтаас үзээрэй: https://www.changingskies.mn/