Д.ЭРДЭНЭТУЯА
07 сарын 20, 2023
АНУ-ын Нью-Йорк хотноо Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалт 2023 оны долдугаар сарын 10-наас 20-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөв.
Уг чуулга уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын хэрэгжилтээ тайлагнаж, хоёр дахь удаагийн Үндэсний сайн дурын илтгэл (ҮСДИ)-ээ танилцууллаа.
Төлөөлөгөчид илтгэлдээ анхны ҮСДИ-ийн дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилт хөгжлийн бодлогуудад хэрхэн туссан тухай болон тогтвортой хөгжлийн нэгдмэл, цогц, оновчтой систем бий болгохын тулд нийгмийн бүхий л талын оролцоог хангах механизм нэн чухал болохыг онцолсон байна.
Монгол Улсын илтгэлтэй холбогдуулан Румын, Узбекистан, Тажикстан улс болон иргэний нийгмийн төлөөлөгчид үг хэлж, асуулт асууж, хариулт авчээ.
Энэ удаагийн чуулга уулзалтаар нийт 39 улс болон Европын холбоо “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын хэрэгжилтээ дүгнэн тайлагнаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.