Б.Баясгалан
06 сарын 29, 2022
“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн оролцогч талуудын түншлэл, хамтын ажиллагааг дэмжих “Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга, түншлэл- 2022” үндэсний чуулган Орхон аймагт эхэллээ. Нэгдсэн чуулганд БШУЯ-наас “Хувьсаж буй боловсрол” сэдвээр үндсэн илтгэл тавьж, салбарын сайд Л.Энх-Амгалан оролцогч нарт цахимаар мэндчилгээ дэвшүүлэв.
“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн үндэсний болон орон нутгийн түшиц байгууллагууд, хэрэгжүүлэгч баг, төслийн загвар сургуулиудын төлөөлөл “ТХБ-II Бид хамтдаа” төслийн ололт амжилт, шийдлийн талаар илтгэл тавьж хэлэлцлээ.
БШУЯ-ны газрын мэргэжилтэн Д.Мянган "Ирээдүйн боловсролын тухай дахин төсөөлөх нь" сэдвээр тавьсан илтгэлдээ, ирээдүйд боловсролыг өөрөөр төсөөлөхөд хүргэж буй 4 хүчин зүйлийг дурдсан юм. Үүнд:
“Тогтвортой хөгжлийн боловсрол-II”төслийн олон улсын зөвлөх Мита Нангия хэлэхдээ,"Тогтвортой хөгжлийн боловсрол”-ынчиглэлээр Монгол Улс манлайлагч оронболж буйг илэрхийлж, үүний нэг гэрч нь НҮБ-ын ЮНEСКО-оос гаргасан Тогтвортой хөгжлийн боловсролын арга ажиллагааны эмхтгэлд Тогтвортой хөгжлийн тэргүүлэх 5 чиглэлийн хоёрт нь Монгол Улс жишээ болон бичигдсэнийг онцолж байлаа.
Төслийн үндэсний зөвлөх А.Энхтогтох, Монгол Улс тогтвортой хөгжлийн боловсролоор олон улсад жишиг улс хэмээн нэрлэгдэхэд хамтын ажиллагаа, түншлэл хамгийн гол үүрэг гүйцэтгэж буйг тэмдэглэлээ. Үндэсний, орон нутгийн, сургуулийн гээд бүх түвшинд, төр, засгийн байгууллага, ТББ-ууд хамтарч түншилж ажиллаж чадсанаар өнөөдөр ийнхүү нэрлэгдэж байна" гэлээ.
“Тогтвортой хөгжлийн төлөөх хамтын санаачилга, түншлэл-2022” үндэсний чуулган Орхон аймагтэхний өдрийн хэлэлцүүлгээ хийсэн бол энэ сарын 29, 30-нд Булган аймгийн Хялганат тосгонд үргэлжилнэ.Чуулганд ТХБ-II төслийн үндэсний зөвхөн зохицуулах багийн гишүүн БШУЯ, БОАЖЯ, МУБИС, Боловсролын үндэсний төв, тогтвортой хөгжлийн “Амгалан дэлхий” ТББ, ТХБ-II төслийн орон нутгийн зөвлөн зохицуулах баг, зорилтот зургаан аймаг болох Архангай, Булган, Орхон, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймаг,нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргийн төлөөлөл, төслийн загвар 30 сургуулийн багш, сурагчдын төлөөлөл, 300 гаруй төлөөлөгч оролцож байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.