2020 онд Японы нийслэл Токио хотноо зохион байгуулах Олимпийн наадмын марафон гүйлтийн тэмцээн төлөвлөсөн цагаас эрт эхэлж магадгүй гэж тус наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлэв.

Зуны улиралд хэт халуун уур амьсгал бүрддэгийг тооцоолж үзсэний дүнд марафон гүйлтийн тэмцээнүүдийг өглөөний 7 цагт эхлүүлэхээр шийдвэрлэсэн тухай наадмыг зохион байгуулах хороо өнгөрсөн долдугаар сард мэдэгдсэн юм. Энэ нь жинхэнэ цагийн хуваариас 30 минутын өмнө байх юм.

Харин зохион байгуулагчдын саяхан болсон хурлаар марафон гүйлтийн тэмцээний эхлэх цагийг өглөөний 6 цаг болгох талаар төлөөлөгчид санал бодлоо солилцсон байна.

Уг тэмцээнүүд эрт эхлэх нь тамирчдын бэлтгэлд ихээхэн нөлөөлөх тул наадмыг зохион байгуулагчид Олон улсын олимпийн хороо болон өөр бусад спортын холбоотой зөвлөсний дараа цагийн хуваарийг өөрчлөх шийдвэрийг эцэслэн гаргах ажээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, NHK