Тосон-Хулстайн байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 32 дугаар хуралдаанаар ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэсэн билээ.

Тус газрыг үртгэсэн тухай батламжийг гардуулах ёслол өнөөдө Гадаад харилцааны яаманд болов. Манай улс 1990-2007 онд ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нийт 6 газрыг бүртгүүлсэн бөгөөд ийнхүү 13 жилийн дараа Тосон-Хулстайн байгалийн нөөц газрыг тус сүлжээнд бүртгүүлэв.


Дашрамд дурдахад, Тосон-Хулстайн нөөц газар нь Монгол орны зүүн хойд хэсэгт оршдог. Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Баянтүмэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын нутгийг хамардаг. Тус газар нь ойт болон тал хээрийн экосистемтэй, цагаан зээр төллөх, идээшлэх, бэлчээрлэх гол нутаг бөгөөд нуур, тойром элбэгтэй учир усны шувууд зусах, өндөглөн үржих таатай орчин болдог байна. Энд монгол тарвага, манжуурын номин, огодой зэрэг төрөл зүйлүүд энд олноор амьдардаг тул эдгээр нь тухайн нутаг дэвсгэрийн экологи болон хөрсний үржил шимийг нэмэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ.