Peak.mn
11 сарын 12, 2024
"Эко бьюте халгай” ХХК /EKOSS Hair Clinic Salon /-ийн үүсгэн байгуулагч, захирал Т.Оюунжаргалтай үсний өвлийн арчилгааны арга болох халгайн эмчилгээний талаар ярилцлаа.
Сонирхуулахад "Ekoss" салоны хамт олон 17 жил батлагдсан халгай эмчилгээний аргаа тун удахгүй Солонгос улсын зах зээлд нэвтрүүлэхээр болжээ.
БИЧЛЭГ ҮЗЭХ:
Ямар ч “сайн” шампунь хэрэглээд үс тань гялалзахгүй, загалтсан байгаад байна уу?
Мэргэжлийн үсчний нүдээр харахад монголчууд үс, хуйхны арчилгаагаа маш дутуу хийдэг. Их хэмжээний химийн нэгдэлтэй саван шампунийг сайн гэж боддог нь хамгийн буруу хандлага. Саунд орж байгаа эмэгтэйчүүд том том, бандайсан савтай саван шампунь гартаа барьчихсан, үсээ угаагаад зогсож байдаг. Гэвч тэдгээр хүмүүсийн ихэнх нь үс хуйханд тустай ямар бүтээгдэхүүн агуулагдсан бэ гэдгийг харж байгаагүй, шууд авчихсан байдаг. Яаж ч угаасан үс зэвийгээд, нэг л өнгөгүй, гялалзаж, намирахгүй байгаад байвал таны хэрэглэж буй бүтээгдэхүүнд агуулагдах химийн найрлагын хэмжээ их байна гэж ойлгоорой.
Хурууныхаа өндгөөр хуйхаа дараад, дараа нь үнэртээд үз. Хэрэв эвгүй, тосорхог үнэр үнэртэж байвал хуйхны эрүүл байдал, тэнцвэр алдагдсан байна гэсэн үг. Энэ бол үснийхээ эрүүл эсэхийг шалгах хамгийн энгийн арга юм.
Өвлийн цагт хүний үсний ургалт илүү сайн байдаг гэдгийг судалгаагаар тогтоочихсон байдаг. Гэхдээ мэдээж үсний арчилгаа сайн байхад шүү дээ! Тиймээс үсээ угаахдаа шинэхэн цасан дээр гишгэхэд гардаг чимээ шиг хяхтнаж дуугартал нь хуйхаа угаах хэрэгтэй. Ингэж зөв угааж чадах юм бол үнэтэй саван шампуниас ч илүү үр дүнтэй байдаг.
Үр арчилгаанд байгалийн гаралтай, эфирийн тосны найрлагатай бүтээгдэхүүнүүд онцгой сайн байдаг.
Удаан хугацаанд үр дүнгээ өндөг, эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг байгалийн гаралтай гэж ойлгож болно. Хэрэв угаасны дараа шууд үр дүнгээ өгч, үсийг тань намируулж, зөөлрүүлж байвал тухайн бүтээгдэхүүний химийн найрлага өндөр байна гэсэн үг юм.
ХАЛГАЙ нь гэмтэлтэй үсийг эмчилж, халзралтыг зогсоодог
Халгай ургамлыг мэдэхгүй монгол хүн гэж байхгүй. Манай салоны хамгийн чухал бүтээгдэхүүн бол халгай. Бид хавар эрт нялх халгай түүж аваад бэлтгэдэг. Ингээд үсний эмчилгээнд ашиглахад гайхалтай өөрчлөлт гарч эхэлдэг.
Хавдрын дараах үс уналт, стрессээс үүдэлтэй халзралтууд 10 курс эмчилгээ хийсний дараа үс ургаж эхэлдэг.
Халгай нь антиоксидант ихээр агуулдаг ургамал учраас үсний ургалтыг сайн дэмжиж, өөрийнх нь өнгийг сэргээдэг.
Түүнчлэн зэрлэг, хатгадаг ургамал учраас үс, хуйхны үйл ажиллагааг тэнцвэржүүлэх, хуурайшилттай бол тослогийг дэмжиж өгдөг.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.