1. 80/20-ийн дүрэм буюу Паретогийн зарчим.

Таны олсон орлогын 80 хувийг таны үйл ажиллагааны зөвхөн 20 хувь нь л авчирдаг. Таны хийдэг ихэнх зүйл таны бодож байгаа шиг тийм чухал биш.


2. Паркинсоны хууль.

Та аливаа зүйлийг өөрийнхөө бодож байгаагаас илүү хурдан хийж чадна. Даалгавар хийх цаг гаргах тусам та илүү ихийг амжуулна.


3. Багаар ажиллах.

Уйтгартай, нэг хэвийн даалгаврыг хурдан хийх гол арга бол нэг нэгнийх нь араас бүгдийг хийх.


4. Эхлээд өг, дараа нь ав. Зөвхөн ийм дарааллаар, эсргээр нь биш.

Цаг хугацаа өнгөрөх тусам та өгснөөсөө илүүг хүртэх болно.


5. Үйл явдлыг гүйц. Бүү зогс.

Энэ нь таныг хүлээлтээс ангижруулахаас гадна танд маш их таашаалыг өгнө. Та өөрийнхөө энэ амьдралыг удирдах эрх мэдэлтэй гэдгийг ойлгоно.


6. Алдаа, азгүйдэл бол сайн зүйл.

Эдгээр нь танд үнэлж болшгүй туршлага болж байгаа юм. Амжилт зөвхөн тууштай хүнд л ирдэг.


7. Өөртөө хатуу бүү ханд.

Энэ нь танд зөвхөн сэтгэлийн өвдөлт үүсгэж, үнэт цагаас хумсалдаг.


8. Сайн холбоо тогтоо.

Та уулзалт бүрт сайн найзтайгаа уулзаж байгаа мэт ханд. Тэгснээр та уулзалтын турш сандарч байхын оронд уулзалтын турш сайхан, өөдрөг өнгөрүүлэх болно.


9. Торон идэвхжүүлэлтийн системийг өөрийн давуу тал мэт ашигла.

Энэ нь хүний тархинд байрлах анхаарал хандуулах систем. Үүнийг ашиглахын тулд та жинхэнээсээ төвлөрч, анхаарлаа хандуулах хэрэгтэй.


10. Харилцаа бодит байдлыг өөрчилдөг.

Пессимист хүн зөвхөн өөрийнхөө харахыг хүссэнээр эргэн тойрныг харж, дүгнэдэг. Тиймээс үргэлж «өөрөө» зөв байдаг. Тиймээс та өөрийгөө өөрчилж, харилцаандаа анхаарснаар та гайхшрах болно.


11. Талархах.

Талархах нь өөрийгөө аз жаргалтай мэдрэх хамгийн энгийн арга. Өөрөө аз жаргалтай болохоос гадна та бусдад эерэг сэтгэгдэл төрүүлж, аз жаргал бэлэглэж байгаа гэдгийг сана.


12. Өөрийгөө бусадтай бүү харьцуул.

Өөрийгөө хэзээ ч бусад хүмүүстэй бүү харьцуул. Энэ нь та өөрийгөө хэрхэн яаж мэдэрч байгаа, дүгнэж байгаа гэдгийг бусдад харуулж байгаа хэрэг. Үүний оронд та өөрийгөө өөртэйгөө харьцуул. Та хэрхэн урагшилсан байна, ямар зорилгод хүрсэн, хэрхэн өөрчлөгдсөн гээд л..


13. Таны айдаг зүйлийн 80-90 хувь магадгүй хэзээ ч болохгүй.

Энэ бол таны толгойд амьдардаг мангас. Айх, санаа зовох нь зүгээр нэг хэрэггүй зүйлд цаг заваа зарцуулж буй хэрэг.


14. Бүх зүйлийг хүндээр тусгаж авах хэрэггүй.

Өнөөдөр хүнд хэцүү асуудал мэт санагдаж байсан зүйл гурван жилийн дараа та санахгүй ч байж болно. Та өөрийн бодол, сэтгэл хөдлөлдөө хэт их анхаарал хандуулж, хүндээр тусгаж авах тусам танд маш их хэрэггүй зовлон авчирна.


15. Бүх зүйлийг бичиж тэмдэглэ.