Н.Жавхлан
05 сарын 24, 2024
Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсээс дүүргийн Ерөнхий боловсролын 28 сургуулийн 10-17 насны 18,953 охидыг хамруулан эмэгтэй хүн байхын үнэ цэнэ, охидын өөрийгөө үнэлэх үнэлэмж, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх цаашлаад бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл олгох зорилго бүхий "ЦЭЦЭГ БҮХЭНД ӨНГӨ БИЙ" захидал хүргэх арга хэмжээг 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Өнөөдөр буюу 05 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 9, 67, 104, 105, 151,129 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, сургалтын менежер зэрэг холбогдох албан хаагчдад 3560 захидлыг гардуулан өглөө.
"ЦЭЦЭГ БҮХЭНД ӨНГӨ БИЙ" захидал хүргэх арга хэмжээг сургууль тус бүр анги удирдсан багш, охидын зөвлөлөөр дамжуулан "Охидын цаг" гарган, охид бүрийн гарт захидлыг хаяглан хүргэх ажлыг зохион байгуулан хамтран ажиллана.
Энэхүү арга хэмжээний хүрээнд 18,953 охидын гарт энэхүү захидал хүрсэнээр өөрийгөө хайрлах аргад суралцах, эмэгтэй хүний үнэ цэнийг мэдэх, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ нэмэгдүүлэх цаашлаад өсвөр насны охидын нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ойлголт мэдлэгтэй болж чадах юм.
Зураг | Тайлбар |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.