Бидний дотны хайртай уран бүтээлч, UB night хамтлагийн дуучин, гитарчин, ая зохиогч Г.Даваасүрэнгээ сүүлчийн замд нь үдэх ёслолд Рок, попын бүх хамт олон, найз нөхөд, түүний аялгууг сонсож, сэтгэл зүрхээрээ мэдэрч уярдаг хүндэт сонсогч та бүхэн маань хүрэлцэн ирнэ үү.

Хайртай түүнийгээ сүүлчийн замд нь хамтдаа үдэцгээе. Чи минь мөнх хөх тэнгэртээ тайван нойрсоорой.

Салах ёслол 2022-05-25-ны 8:30 цагт Нийслэлийн Улаанбаатар Чуулгын байранд болно

Түүний дуулсан дуу: EZ & Davaa - OD

Урьд нь би од байсан

Уудам огторгүйд нисдэг байсан

Шатаж хайлж, унтарсан

Цэнхэр дэлхийд цацагдсан

Эвдэрхий бутархай эвлэрсээр

Мэдэхгүй гарагийн хүн болсон

Сандарч будилж явсан

Саяхан ирсэн чамтай учирсан

Хэзээ нэгэн цагт бид буцаад од болно

Хэн ч мэдэхгүй хязгаарт нисэн одно

Хэзээ нэгэн цагт гараг болоод

Хаанаас ч ирж мэдэх чамайг хүлээнэ

Хэзээ ч зогсоогүй хоёр од

Хамт үлдэх гээд гацсан

Танихгүй цаг боллоо гэхэд

Танил болсон чи нисэхээр бэлдсэн