Х.Оргил
01 сарын 24, 2020
2019 оны 1 дүгээр сараас эхлэн Ухань хотод уушигны хатгалгаа үүсгэгч, шинэ төрлийн Коронавирусийн халдвар дэгдээд байна.
Энэхүү халдвартай холбоотойгоор Ухань хотод суралцдаг оюутан залуусын талаарх буруу ойлголт нийгмийн сүлжээгээр тархажээ. Иймээсүнэн бодит мэдээллийг хүргэхээр энэхүү мэдэгдлийг хийж байна.
2019-2020 оны хичээлийн жилд БНХАУ-ын Ухань хотод Монгол улсын нийт 253 оюутан суралцдаг гэсэн албан ёсны бүртгэл мэдээлэл байна. Үүнээс хичээлийн жилийн эхний хагас жилийн байдлаар 204 оюутан тогтмол суралцаж байна. Халдварт өвчний вирус тархахаас өмнө буюу өнгөрсөн оны 12 дугаар сард (ихэнх оюутан) 100 гаруй оюутан эх орондоо ирсэн. Коранавирусын шинж тэмдэг анх илэрч, нийтэд зарлагдсанаас хойшхи үе буюу 2020 оны 1-р сард 70 орчим Монгол оюутан эх орон руугаа болон бусад гадаадын улс руу амарч, аялахаар яваад буй.
Өнөөдрийн байдлаар Ухань хотын том 6 сургуульд 30 гаруй Монгол оюутан залуус суралцдаг бөгөөд тэдгээр оюутнуудад маань ямар нэгэн өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Дээрх оюутнууд нь тус тусын сургуулиудынхаа гадаад оюутны оффис, БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутны холбоо, БНХАУ-д байрлах Монголын элчин сайдын яам, ГХЯ, ЭМЯ-дуудтай тогтмол харилцаа холбоотой байгаа болно.
Зөвлөмж, зааварчилгааг өдөр тутам авч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж байгаагаа уламжилах гэсэн юм. Тиймээс та бүхэн зарим нэгэн хариуцлагагүй иргэний олон нийтийн цахим сүлжээгээр тарааж буй буруу ташаа мэдээлэлд бүү автаарай гэж уриалья.
БНХАУ-ын Ухань хот дахь Монгол Оюутны холбоо. 2020.01.23
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.