ОХУ-тай дайтаж болзошгүй нөхцөл байдлаас хамааран Украин 30 хоногийн хугацаатай онц байдал зарлаж шаардлагатай гэж үзвэл шөнийн цагаар хөл хорио тогтоохоор болжээ. 

Онц байдлыг орон даяар зарлах тухай Украины парламент баталсан байна. 

Ингэснээр иргэдийн биеийн байцаалтыг шалгах, бэлтгэл цэрэг, цэргийн нөөцөд бүртгэлтэй хүмүүсийг хил гарахыг хориглох, нийтийг хамарсан жагсаал цуглаан хориглох, орон нутгийн постуудад хяналтыг нэмэгдүүлэх юм. 

Түүнчлэн цэргийн нөөцөд бүртгэлтэй 18-60 насныхныг жил орчмын хугацаатайгаар Киев дэх армид төвлөрүүлэх болжээ.

ОХУ Украинаас салан тусгаарлахаа зарласан Донецк, Луганскийн бүс нутаг дахь босогчдыгдэмжихээ илэрхийлэн, энхийг сахиулагчдаа оруулсан билээ. Харин АНУ, холбоотон орнууд, барууныхан ОХУ-ыг 2014-2015 онд Украины зүүн хэсэгт өрнөсөн үймээн, бослогыг зогсоосон энхийн гэрээг зөрчсөн тул эдийн засгийн хориг арга хэмжээ авахаа мэдэгдээд буй. 


ЭХ СУРВАЛЖ:ВВС