Украины 322 иргэн, 68 компанид эдийн засгийн хориг арга хэмжээ авлаа

peak.mn
11 сарын 02, 2018

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Украины 322 иргэн, 68 компанийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах тогтоолд гарын үсэг зурлаа гэж ОХУ-ын Засгийн газар мэдэгдэв.

Энэхүү хориг арга хэмжээний хүрээнд жагсаалтад орсон компани, хувь хүний ОХУ дахь үнэт цаас, үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, банкны гүйлгээг хаах болно гэж мэдэгдэлд дурдсан байна.

Украины Ерөнхийлөгчийн хүү Алексей Порошенко, Украины Үндсэн хуулийн цэцийн шүүгчид зэрэг нэр нөлөө бүхий хүмүүсийн нэр уг жагсаалтад орсон байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, TASS

Холбоотой сэдвүүд

оху украин

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.