Энэ оны хоёрдугаар сараас тавдугаар сар хүртэлх хугацаанд улс даяар зохион байгуулсан “Түүхийн улсын олимпиад”-ыг ГХЯ дэмжин ажилласан. Тус олимпиадад амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн Э.Сэргэлэнбаатарт МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуульд суралцах эрх олгож, эхний нэг жилийн сургалтын төлбөрийн 50 хувийг даах батламжийг өнөөдөр ГХЯ-нд гардууллаа.