Монголын Үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргажээ.

Ту мэдэгдэлд:

"7 бөх допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь БНСУ дахь ОУОХ-ны итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээгээр тогтоогдсон. 

...Үүнд үндэслэн хуулийн дагуу МҮБХ дээрх 7 бөхөд хариуцлага тооцон 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2 жилийн хугацаанд барилдах эрхийг нь түдгэлзүүлсэн болно.

Гэтэл дээр бөхчүүдийн зарим нь барилдах эрхийг нь түдгэлзүүлсэн талаар 2018 оны 4 дүгээр сард шүүхэд гомдол гаргасан ба МҮБХ-нд үүсээд байгаа маргаантай байдлын улмаас давхардуулан олгосон гэрчилгээ, тамгыг ашиглан яруу найрагч Ү.Хүрэлбаатар МҮБХ-г төлөөлөн дээрх бөхчүүдтэй эвлэлрийн гэрээ хийж өгснөөр шүүхээр тэднийг барилдуулах шийдвэр гаргуулан улмаар ХЗДХЯамны харъяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлэх захирамж гаргуулан Улсын гарьд Ө.Бат-Оршихыг "Увс нуур" бөхийн галын нэрэмжит барилдаанд оролцуулсан" хэмээн мэдэгджээ.

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.