Допингтой холбоотой асуудлаар барилдах эрхийг нь хоёр жилийн хугацаатай түдгэлзүүлээд байсан Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын начин Э.Даш, Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Сумын заан С.Майнбаяр нарын барилдах эрхийг МҮБХ-ны Тэргүүлэгчид өнгөрсөн 6 дугаар сард сэргээсэн. 

Тэдгээр бөхийн барилдах эрхийг сэргээсний дараа болсон Наадмын сорилго барилдаанд тухайн бөхчүүд нэрээ бүртгүүлсэн ч зарим бөх, бөх сонирхогчид эсэргүүцсэний улмаас барилдуулаагүй юм. Улмаар уг асуудлаар нийгэмд нэлээд маргаан үүсээд буй.

Тэгвэл МҮБХ-ны Тэргүүлэгчид дээрх бөхчүүдийн барилдах эрхийг сэргээсэн тогтоолоо хүчингүй болгож буйгаа мэдэгдэж, өнөөдөр МЭДЭГДЭЛ гаргалаа.

Тус мэдэгдлийн бүрэн эхээр нь хүргэж байна.