Өндөр настанд хаалга онгойлгож өгсний хариуд хүн амины хэрэгт буруутгагджээ

Э.Мөнхтуяа
05 сарын 19, 2019

Өмнөд Солонгосын Жэжү арал дахь Согвипхо дахь нарийн боовны газарт орох гэж буй эмээд хаалгыг нээхээр тусалсан 33 настай залуу хүн амины хэрэгт буруутгагдан баривчлагджээ.

Тэрээр өдрийн 1 цаг 50 минутад ирэхэд настан нарийн боовны газрын хаалгыг онгойлгох гэж хичээж байгааг харжээ. Ингээд 76 настай эмэгтэйд хаалгыг онгойлгохоор туслах үед настан тэнцвэрээ алдан газарт унан, толгойгоороо хүчтэй унасны улмаас яаралтай тусламж дуудан эмнэлэгт хүргэгджээ.

Гэвч тархины хүнд гэмтлийн улмаас эмнэлэгт хүргэгдээд удалгүй нас баржээ.

CCTV буюу гудамжны камерын бичлэгт настай эмэгтэй нарийн боовны хаалгыг онгойлгохоор бариулыг татаж байгаа нь харагдана. Эмгэн бариулаас барьж тэнцвэрээ олж байхад онгойлгосноос газар унаж амь насаа алдсан гэж үзсэн байна.

Мөрдөн байцаалтын үеэр залуу “Би настанд туслахаар хичээсэн ч ийм үйл явдал болсонд гүнээ харамсаж байна” хэмээн цагдаагийн ажилтнуудад мэдэгджээ.

Ийнхүү тэрээр санамсаргүй тохиолдлоор хүн амины  хэрэгт буруутгагдсан байна.

Эх сурвалж:  https://nextshark.com


Холбоотой сэдвүүд

амь нас ач тус

Сэтгэгдэл бичих (2)

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.