Унгарын ELTE их сургууль дэлхийн хамгийн нэр хүндтэй хуулийн тэмцээнд (Philip C. Jessup International Law Moot Court Competition) ялалт байгуулжээ. 

Мөн тус сургуулийн оюутнууд тусгай шагналуудыг хүртсэн байна. ELTE-ийн багийн оюутнууд өмнөх жилүүдэд шагналт байр эзэлж байсан боловч анх удаа Колумбийн их сургуультай сүүлийн шатанд шалгарчээ. 

Оролцогчид тодорхойгүй улсыг төлөөлөн олон улсын шүүх ажиллагаанд оролцдог. Тэд муж улсын байгаль орчны хамгаалал, хүний эрх зэрэгтэй холбоотой асуудлуудыг хөндсөн, нарийн төвөгтэй хууль зүйн хэргийг шийдвэрлэх үүрэгтэй байна. Тэмцээнд оролцогчид амаар болон бичгээр даалгавруудыг тойргоор гүйцэтгэн сүүлийн шат хүртэл өрсөлдсөн бөгөөд сүүлийн шатанд өөр өөрсдийн чухал маргааныг 45 минутын дотор илтгэн олон улсын шүүх төлөөллийн өмнө тайлагнадаг.

Уг тэмцээн нь жилд нэг удаа Олон Улсын Хууль Зүйн Оюутнуудын Холбооноос зохион байгууллагддаг ба 100 улсаас 2000 оролцогч, 600 их сургуулийг төлөөлөн оролцдог нэр хүндтэй, өргөн хүрээг хамарсан тэмцээн бөгөөд хуулийн оюутнуудын хувьд өөрсдийн авьяас чадвараа нотлон харуулах боломжийг олгодог.

Оролцогчид 23 хуудас урт хууль зүйн асуудал дээр ажиллах бөгөөд өргөдөл гаргагч болон хариуцагчийн тайлбарыг хоёуланг нь бичих ёстой. Дараа нь амаар өөр өөрсдийн хэргийг мэдүүлэх бөгөөд шүүгчийн асуултад бодит байдал дээрх нөхцөл байдлыг дүрслэн хариулах хэрэгтэй. Амжилт гаргахын тулд хуулийн асуудлыг цээжээрээ мэддэг байхаас гадна илтгэх, хурдан хариу үйлдэл хийх чадваруудыг давхар шалгадаг.