НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн есдүгээр сарын 21-нийг Энх тайвны өдөр болгон зарласан билээ. Энэ өдөр улс орнууд амар тайван байдал, эв нэгдлийг эрхэмлэж 24 цагийн турш хүчирхийлэл үйлдэхгүй, гал нээхгүй байх учиртай. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш "Бидэнд энх тайван хамгийн ихээр дутагдаж байна. Дайн, мөргөлдөөнөөс үүдэж өлсгөлөн, ядуурал, олон гэрээсээ дүрвэх явдал ихэслээ. Цаашлаад уур амьсгалын өөрчлөлт дэлхийн өнцөг булан бүрд явагдаж байна" гэсэн юм.

Тиймээс энэ жилийн Энх тайвны өдрийг "ACTIONS FOR PEACE"  буюу Энх тайвны төлөөх үйлдлүүд сэдэвтэйгээр тэмдэглэж байна.