Монгол Улсын Засгийн газар, УОК коронавирусийн үед шинжлэх ухаанчаар ажиллах, цар тахлыг хохирол багатай туулах, халдварын тархалтыг зогсоох зорилгоор 40 гаруй судлаачийг нэгтгэсэн Оном сангийн эрдэмтдийн багтай хамтран ажиллах санал гаргажээ.

Энэхүү багт дэлхийн ѳнцѳг булан бүрт ажиллаж байгаа Монгол эрдэмтэд, эмч, мэргэжилтнүүд багтаж буй. 

Эрдэмтдийн зөвлөлд математик, физик, хими гээд салбар бүрийн эрдэмтэд багтах аж. Уг асуудлаар өчигдөр тус сангийг эрдэмтдийн багтай Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар онлайнаар ярилцсан байна.

Энэ талаар Оном сангийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатар, 

"Бид ямар хэлбэрээр ажиллавал зөв зохистой талаар, ямар аппарат ашиглан, шинжилгээг хийх ёстой талаар илүү нарийвчилсан мэдээ дээр үндэслэн зөвлөгөө өгнө. Дэлхийн хэмжээний мэдлэг боловсролтой монгол эрдэмтэд олон байна. Монгол хүн болгон энэ үед эх орныхоо төлөө санаа зовниж байна. Энэ цаг үед эрдэмтдийнхээ судалгаа дээр үндэслэн мэдээлэл өгөх нь маш чухал. Аль нэг албан тушаалтантай хамааралгүй хөндлөнгийн эрдэмтдийн баг маш чухал. Эх орон эрдэмтдийг дуудаж байна. Иймээс чадварлаг эрдэмтэн судлаачдыг бидэнтэй холбогдохыг хүсэж байна. Иргэд маань энэ үе яахаа ч мэдэхгүй зарим тохиолдолд халдвар авсан хүмүүс мэдээллээ нууцалж байна шүү дээ. Өвчин хэлж биш хийсэж ирдэг гэдэг. Энэ хүмүүсийн буруу байхгүй. Иймээс бид нэгэндээ итгэж, нэгнийхээ нууцыг хадгалж хариуцлагатай хандах ёстой. Хүнд хэцүү эгзэгтэй энэ үед Засгийн газар эрдэмтэн докторууддаа итгэж, энэ аюулыг давна туулж чадна гэдэгт итгэлтэй байна.  Бид ийм санаачлагыг гаргалаа, биднийг дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна. 

Оном сангийн Эрдэмтдийн багаас Монгол Улсын Засгийн газар болон дэлхийн ѳнцѳг булан бүрт ажиллаж байгаа Монгол эрдэмтэд, эмч, мэргэжилтэнүүддээ хандан Улсын онцгой комиссын дэргэд хѳндлѳнгийн Эрдэмтдийн зѳвлѳл байгуулан #КОВИД19 цар тахалтай тэмцэх ажлыг Монгол орон даяар шинжлэх ухааны үндэстэй удирдан зохион байгуулахад гар бие оролцож хамтран зүтгэх талаар гаргаж буй уриалга:

Бичлэгийг үзэх: