Нийслэлийн Байгаль орчны газраас ус хэрэглэж буй иргэн, ААН- байгууллагуудыг ус авах шугам хоолойдоо стандартын шаардлага хангасан цэвэр усны тоолуур тавьж ажиллахыг анхаарууллаа. 

Усны тоолуур суурилуулаагүй иргэн, ААН, байгууллагатай ус ашиглах гэрээ байгуулахгүй болохыг мэдэгдэж байна.  

Усны тухай хуулийн 10.1.3, БОНХ-ийн сайдын 2013 оны А/156 дугаар тушаалаар баталсан "Ус ашиглалт хэрэглээг тоолууржуулах журам", БОАЖ-ын сайдын 2019 оны 09/322 дугаартай албан даалгаварын дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд усны нөөцийг хэмнэх, зохистой ашиглах үүднээсдээрх журам дүрмийг мөрдөн ажиллахыг сануулж байна.

Ингэхдээ нийслэлийн Байгаль орчны газраас энэ оны зургадугаар сарын 1-нээс эхлэн усны тоолуур суурилуулаагүй иргэн, ААН, байгууллагатай ус ашиглах гэрээ байгуулахгүй болохыг давхар мэдэгдэж байна.