Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг бол загвар өмсөгч бол Ө.Содгэрэл.Тэрээр дэлхийн 10 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг загварын "Buro247" сэтгүүлийн Монгол дахь захирал  юм. Түүний хувьд загварын сайхан бүсгүйчүүдийн дунд өндөр боловсролоороо ч тэргүүлдэг гэдгээрээ ялгардаг. Оксфордын их сургууль мөн George Mason University-г төгссөн Ө.Содгэрэл дэлхийд алдартай моделийн шоу "МNTM" -ийг амжилттай зохион байгуулсан нэгэн билээ.

Тэрээр саяхан өөрийн үүсгэн байгуулсан "Buro247" дижитал сэтгүүлд ярилцлага өгсөн байна. Ө.Содгэрэл Бюрогийнхоо хажуугаар давхар өөр ажлыг харилцагч байгууллагуудын хүсэлтээр эхлүүлээд байгаа тухайгаа яриө өрнүүлжээ. Мөн шинээр VELIN Creative Agency байгуулж компаниудын маркетингийг бүтээлч, шинэлэг маягаар хийж өгөхөөс эхлээд, хувь хүний PR, имидж бүрдүүлэлт, арын оффис маягаар ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа хуваалцсан байна. Мөн тэрбээр загварын шоу, дэлгүүрийн нээлт, арга хэмжээ зохион байгуулах, шинээр гарч ирж байгаа брэндүүдийг суурьшуулах, мөн брэндүүд болон бүтээгдэхүүнийг сошиал орчинд шинэлэг маягаар сурталчлах ажлаа үргэлжлүүлнэ гэжээ.