Эерэг бодол нь бидэнд стрессээ удирдахад туслахаас гадна эрүүл мэндэд ч эерэгээр нөлөөлдөг. Эерэг бодолтой байх нь амьдралыг харах өнцөг, өөртөө хандах хандлага, өөдрөг амьдралын эхлэл юм.Энэ нь стрессийг дүнтэй удирдах гол хүчин зүйл юм.

Зарим судалгаагаар өөдрөг, гутранги байдал хэрхэн хүний сайн сайхан байдал, эрүүл мэндэд нөлөөлдөг болохыг нотолсон байдаг. 

Эерэг бодол нь толгойгоо дэрэндээ наагаад, таагүй нөхцөл байдлуудыг үл ойшооно гэсэн үг биш юм. Энэ бол таагүй нөхцөл байдлыг илүү эерэг, бүтээмжтэй байдлаар хүлээн авна гэсэн үг юм.Эхний алхам өөртэйгээ ярилцахаас эхэлнэ. Өөртэйгөө ярилцах гэдэг нь бидний толгойд тасралтгүй явагдах бодлын урсгал юм. Энэхүү автомат процесс нь эерэг эсвэл сөрөг ч байж болно. Өөртэйгөө ярилцах нь логик, учир шалтгаанаас ч гарч ирдэг. Зарим тохиолдолд энэ нь мөн мэдээлэл хангалтгүй байснаас тэс өөр ойлголт, бодлыг ч бий болгодог.


Тэгвэл сөрөг бодлыг таньж мэдэх вэ? 


Шүүх: Нөхцөл байдлын зөвхөн сөрөг талыг томруулан авч үздэг. Жишээлбэл, ажил дээрээ өндөр бүтээмжтэй байж, бүх даалгавраа цагт нь дуусгаж чадсан ч, орой нь илүү олон даалгавар хийхийг хүсэх. Өөрийн хийж амжуулсан зүйлсээ үнэлдэггүй. Зөвхөн хийгээгүй ажлаа л бодох.

Өөртөө хамааруулах: Ямар нэг муу зүйл тохиолдоход шууд өөрийгөө буруутгадаг. Жишээлбэл, найзуудтайгаа орой гарна гэж төлөвлөж байсан ч тэр нь цуцлагдвал шууд өөртөө тусгаж авна. Өөртэй нь хамт байхыг хүсэхгүй учраас төлөвлөгөөгөө цуцалсан гэж бодно.

Аймшиг болгох: Шууд л хамгийн муу бүхнийг хүлээх. Кофе автал андуурч өөрийг өгөхөд л тухайн өдрийг тэр чигээрээ муу өдөр болно гэж тооцоолох.

Туйлдах: Юмыг зөвхөн сайн эсвэл муу гэж харах. Түүний дунд юу ч байхгүй. Нэг бол өөрийгөө төгс гэж бодох эсвэл бүтэлгүй амьтан гэж бодох.

Сөрөг бодлоос гарч эерэг бодолд төвлөрөх арга


Сөрөг бодлыг эерэг бодол болгон өөрчлөх боломжтой. Процесс нь ч мөн маш энгийн. Үүнд цаг хугацаа, дадлага сургуулилт шаардлагатай. Энэ нь өөртөө шинэ дадал зуршил үүсгэнэ гэсэн үг юм.

Өөрчлөх шаардлагатай хэсгээ таньж мэдэх: Хэрвээ илүү өөдрөг болохыг хүсэж байвал, голдуу сөргөөр хардаг амьдралын хэсгээ тодорхойлох хэрэгтэй. Жишээлбэл, харилцаа, нөхөрлөл, ажил, бүр идэж байгаа хоол, ажилдаа явах зам ч байж болно. Яг энэ хэсэгтээ илүү эерэгээр хандаж эхлэх хэрэгтэй.

Өөрийгөө шалгах: Өдөрт заримдаа хэд хэдэн удаа түр амсхийж юу бодож байгаагаа нягтлах хэрэгтэй. Бодол чинь голдуу сөрөг байвал эерэг болгох арга бодож ол. Жишээлбэл, дотно хүнтэйгээ ярих, чатлах, дуртай хөгжмөө сонсох, аз жаргалтай үеийн зургаа үзэх гэх мэт.

Хошигнол: Хэцүү цаг үед өөртөө инээмсэглэх, инээх зөвшөөрөл өг. Өдөр бүр болж байгаа зүйлсээс хөгжилтэй хэсгийг хайж олох. Инээж байгаа хүн бага стресстдэг.

Эрүүл амьдралын хэмнэлийг дага: Өдөрт багадаа 30 минут дасгал хийхийг хичээгээрэй. Мөн, өдрийн туршид цагт 10 минут завсарлага авах хэрэгтэй. Дасгал нь ааш занд эергээр нөлөөлж, стрессийг бууруулдаг. Эрүүл хооллолт нь бие оюун санаанд эергээр нөлөөлнө.

Өөрийгөө эерэг хүмүүсээр хүрээлүүл: Амьдрал тань эерэг байгаа эсэхийг байнга шалгаарай. Өөрийгөө найдаж болох, туслаж чаддаг, зөвлөж чаддаг хүмүүсээр хүрээлүүл. Сөрөг хүмүүс стрессийн төвшинг улам нэмж, стрессийг эрүүл байдлаар удирдах чадварт сөргөөр нөлөөлөх хандлагатай байдаг.

Өөртэйгээ эерэг яриа хийж дадах: Нэг л энгийн дүрмээр эхлээрэй. Өөр бусдад хэлэхгүй үгээ өөртөө битгий хэлээрэй. Өөртөө зөөлөн, аядуу хандаарай. Хэрвээ сөрөг бодол толгойд орж ирвэл, логикоор үнэлж, өөрийн сайн, эерэг шинж чанараар өөрчлөхийг хичээх хэрэгтэй. Амьдралдаа талархаж явдаг зүйлсийнхээ тухай бодоорой.

 Та аль бодлыг нь их бодож байна вэ? 

Сөрөг бодол

Эерэг бодол

Би үүнийг хэзээ ч хийж байгаагүй.

Энэ бол шинэ зүйл сурах боломж юм.

Хэтэрхий төвөгтэй, хэцүү юм байна.

Би арай өөр байдлаар хийж үзэх хэрэгтэй.

Надад хангалттай нөөц байхгүй.

Байгаа зүйлээрээ болгохыг хичээе.

Би хэтэрхий залхуу байна.

Магадгүй цагийн хуваарь, төлөвлөөгөө дахин хараад үзье.

Энэ бол бүтэхгүй ажил.

Болгох гэж хичээх болно.

Өөрчлөх ямар ч боломжгүй юм.

Боломжийг ашиглаад үзье.

Хэн ч надтай харьцахыг хүсдэггүй.

Бусадтай харилцах шинэ сэдэв хайж олъё.

Би огт сайжрахгүй байна.

Дахин оролдож үзье.