Г.Сайнзаяа
07 сарын 17, 2018
Дасгал хөдөлгөөнтэй дүйцэхүйц үр өгөөжтэй зүйл маш цөөхөн. Гэхдээ тоос соруулах, зүлэг тайрах, нохойгоо салхилуулах ч хөдөлгөөн мөн аж. Их Британи болон Ирландын Хадуурын нийгэмлэг 170 гаруй гишүүнтэй. Ромын уран зохиол дээр анх дурдагдаж, VIII зуунд Европ даяар тархсан энэхүү багаж одоо АНУ-д хүчээ авч байна.
Өвс хадахад үр өгөөжөө хурдан өгч, сайхан биетэй болдог. Хэрэв энгийн дасгал хөдөлгөөн хийж, зүрхний хэмнэл минутад 110-140 хүрч байгаа цагт долоо хоногт 150 минут хангалттай. Доктор Блю Хантингс Шотландын Айла дахь түрээсийн эдлэнгийнхээ өвсийг гар хадуураар хаддаг. Ингэснээр мөнгө хэмнэхийн сацуу гуалиг байх боломжтой гэжээ.
Ноён Хастингс “Би өвс хадахдаа нэг хэмнэлээр жигд хөдөлж, бага багаар урагшилдаг. Тэр зуураа хадуураа газраас жигд өндөрт байлгахад анхаардаг юм. Нэг бодлын энэ нь яг бүжиглэхтэй адил. Хадуур, өвс хоёрын бүжиг шиг” гэжээ. Хэрэв өвс хадах танд таалагдахгүй байвал цана, тэшүүр тохиромжтой. Тэр дундаа та 8-17 настай бол шүү дээ.
Нью-Йорк дахь Gotham Girls Roller Derby, эмэгтэйчүүдийн нийгэмлэгээс өсвөрийн тэмцээнийг санхүүжүүлж байна. Тойрог замд тэшүүрээр уралддаг энэхүү тэмцээнд олон цагаар тэшүүрчид бэлдэж, техникээ давтдаг аж. Тэмцээний дүрмээр бол бусад багийн тамирчдыг зурааснаас түлхэж гаргах ёстой. Тэшүүрчин охидын хувьд ингэх нь энэ спортын гол утга учир.
Бруклиний оршин суугч 12 настай Блоссом Бэттлд эл спорт эхлээд аюултай санагджээ. Тэрбээр “Охид түлхэлцэж, мөргөлдөн, тэшүүрээрээ ухарч, үсрээд л. Харин одоо би энэ спортод дуртай болсон. Найз охидоо түлхэж унагачихаад нэг минутын дараа тэврэлдэж, хамт нэгнийдээ хонох талаар ярилцах сайхан шүү дээ” хэмээв.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.