Удахгүй зун болж, аялал зугаалгаар явах улирал эхлэх гэж байна. Аялалаар явахад мэдээж бага ачаатай явахыг хүн бүхэн хүсдэг. Тэр тусмаа гоо сайхны бүтээгдэхүүн маш их зай эзэлдэг. Харин загварлаг бүсгүйчүүдэд нэгэн нууц бий. Тэд чемодандаа илүү их зай үлдээхийн тулд хатуу шампунийг хэрэглэдэг. Хатуу шампунь үүргэвчинд багтах бөгөөд онгоцны гар тээшинд авч орох боломжтой юм.

Тус шампунь гарын саван шиг харагддаг бөгөөд гарын савангаас хэд дахин их хөөсөрч, үсэнд хэрэгтэй найрлагуудыг агуулсан байна.


 


Шампунь маш олон төрлийн агууламжтай. Лаванда нь толгойн арьсыг тайвшруулж, хуйхыг сайжруулдаг, харин улаан чинжүү нь үсний ургалтыг эрчимжүүлдэг бол гаа нь цэвэр цэмцгэр байдлыг мэдрүүлдэг.

Энэ төрлийн шампунь нь энгийн шампуниудтай харьцуулахад илүү үр дүн үзүүлдэг гэж хэлж болохгүй. Гэхдээ түүнд өөрийн гэсэн давуу тал бий. Уг шампунь нь угаалгын өрөөний тань зайг хэмнэж, хуванцар хог хаягдал гарахгүй, байгаль орчинд ээлтэй байх юм.





Эх сурвалж: Vogue.com