НЬЮ-ЙОРК. /The Wall Street Journal/. Дүрс бичлэгийн үйлчилгээ үзүүлдэг “YouTube” компани бага насны хүүхдүүдийг зохисгүй агуулгатай контентоос хамгаалахын тулд тэдэнд зориулагдсан дүрс бичлэгүүдийг тусдаа платформ руу шилжүүлэх боломжийг судалж байна.


Санал болгож буй шинэ платформыг “YouTube Kids” хавсралт хянах аж. 

Бага насны хүүхдүүд “YouTube”-н хамгийн идэвхтэй хэрэглэгчдийн тоонд ордог бөгөөд энэ нь “Google” компанид зар сурталчилгаанаас хэдэн сая ам.долларын ашиг орлого авчирдаг учир энэхүү шинэ саналыг маш эрсдэлтэй гэж үзэж байгаа аж.  


Түүнчлэн багачуулд зориулж дүрс бичлэг үзсэнийх нь дараа өөр шинэ дүрс бичлэг автоматаар гарч ирэх үйлчилгээг зогсоох санаа “YouTube” компанийн ажилтнуудын дэвшүүлсэн саналуудын дунд байжээ. Энэхүү үйлчилгээ нь “YouTube” хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлдэг хэдий ч нөгөө талаас насанд хүрээгүй хүүхдүүдийг зохисгүй агуулгатай дүрс бичлэг рүү шилжин ороход хүргэдэг хэмээн шүүмжилдэг байна.   

Эх сурвалж: Монцамэ агентлаг