Б.Баясгалан
10 сарын 04, 2019
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд хориг тавьсан.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд "Ерөнхийлөгчийн хоригийн буруу, зөвийг нь УИХ шийдэх учир хүн болгонд таалагдах албагүй. "Тийм, үгүй" гэдэг хоёр хариултын нэгийг сонгуулийн насны нийт хоёр сая иргэнээс авахын тулд 30 тэрбум төгрөг зарцуулах нь дэндүү хайран байна. Аль нэг ээлжит юмуу, ээлжит бус сонгуультай хамт явуулбал энэ санал асуулга үнэгүй хийгдэнэ. Ерөнхийлөгч бол хоригийг хүлээж аваад алдаагаа засаад цаашаа явах юм бол боломж байна гэж байгаа" гэдгийг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ хэллээ.
Ерөнхийлөгчийн уг хоригийг МАН-ын бүлэг өчигдөр хэлэлцэж, хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Харин УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх хоригийг хүлээж авах нь зүйтэй гэдэг шийдвэрийг олонхын саналаар гаргаад буй.
Ерөнхийлөгчийн УИХ-ын 73 дугаар тогтоолд тавьсан тус хоригийг хүлээж авах эсэхийг УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм.
ард нийтийн санал асуулга ерөнхийлөгчийн хориг з.энхболд уих чуулган чуулганы нээлт
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.