Өнгөрсөн долоо хоногт Франц, Щвецайрийн хооронд гал гарсан тоглолт болж, Щвецайрийн баг санаанд оромгүй ялалт байгуулж, хэдхэн минутын дотор амжилт хэрхэн эргэдгийн бодит жишээг үзүүлсэн юм.

Тэгвэл тус тоглолтын үеэр өөрийн сэтгэл хөдлөлийг нуугаагүй нэгэн фанатын зураг интернет орчинд маш их хандалт авсан аж.

Хасагдах шатны тоглолтын үеэр Лука Лоутэнбах гэх эр нэг хором уйлахын наагуур уруу царайлан тоглолтоо үзэж байсан бол төдөлгүй дэмжиж байсан баг нь гоол оруулахад цамцаа уран баярласан билээ.

Тэгвэл эх сурвалжуудын мэдээлэлж байгаагаар түүнд бизнес ангиллаар зорчиж, хагас финалын тоглолтыг үзэх эрх бэлэглэжээ. Мөн РедБулл, Щвецайрийн аялагчийн оффисоос ч үнэгүй зүйлс өгөх гэнэ.

Түүнчлэн түүний зургийг Холбооны нийтийн эрүүл мэндийн оффис коронавирусийн вакцинжуулалтын уриа лоозонд ашиглах хүсэлтэй байгаа хэмээжээ.


Эх сурвалж:UNILAD