Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний хагас финалын тоглолт эхэлж, Дани, Англи хоёр улс оноолт таарсан билээ. 

Тэгвэл тус оноолтын үеэр Англи улс 2:1-ээр ялалт байгуулсан ба энэ нь тус улс 55 жилийн дараа финалын шатанд шалгарч буй анхны тохиолдол юм.

Англи улс даяар тэдний ялалтыг тэмдэглэн уухайлж байгаа ч тэдний ялалтад шүүмжлэлтэй хандах хүмүүс ч байгаа аж. Учир нь үзэгчид Английн багийн тоглогч Рахээм Стерлинг шургаж унасан, мэхэлсэн хэмээн дүгнэжээ.

Тоглолтын 102 дахь минутын үед Стерлин Матиас Женсений нөлөөтэйгөөр унаж байгаа харагдах бөгөөд хөндлөнгийн хяналтын төхөөрөмж ч тоглогчид контакт үүсгэсэн гэж үзэн улмаар Харри Кэнэ торгуулийн гоал оруулах нөхцөлийг бүрдүүлсэн юм. 

Харин тоглолтын дараа үзэгчид өөрсдийн бухимдлаа илэрхийлж, Стерлинг биед нь хүрээгүй байхад аль хэдийн унаад эхэлчихсэн байсан хэмээн буруутгажээ. 

Английн зарим дэмжигчид ч шударга байдлыг хүсэж, хөндлөнгийн хяналтын төхөөрөмж алдаатай ажилласан гэдгийг ч хүлээн зөвшөөрчээ. 

Гэсэн хэдий ч тоглолт дахин зохион байгуулагдах магадлал маш бага юм. 


Эх сурвалж: UNILAD