Евро 2020 хөл бөмбөгийн европын аварга шалгаруулах ээлжит тэмцээн коронавирусийн улмаас нэг жил хойшлон, энэ жил зохион байгуулагдаж байгаа билээ.

Тэгвэл энэ долоо хоногийн Лхагва гараг буюу Улаанбаатарын цагаар Пүрэв гара гий нөглөө Английн баг Дани улсын эсрэг хагас финалд оноолт таарчээ.

Үүнийг мэдсэн тус улсын ерөнхий сайд Борис Жонсон цар тахлын эсрэг баримтлах журмаас нэгийг нь хассан бөгөөд үүнд бар, уушийн газрыг оройн 10 цаг 30 минутад бус 11 цаг 15 минутад хаалгаа барьж болох боломжтой болсныг уламжилжээ.

Хэдий үндэснийх нь баг ялалт байгуулахгүй байлаа ч цаашид финалын шат хүртэл уг журам хэрэгжих гэнэ.


Эх сурвалж: iNews