Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн буюу энэ цагийн сод хүмүүн таалал төгссөн билээ.

Их хүмүүнийг эцсийн замд нь үдэн гаргах ажлыг зохион байгуулах комиссыг байгуулах захирамжийг Ерөнхий сайд гаргасан юм. 

Б.Лхагвасүрэн агсныг ирэх даваа гаригт хөдөөлүүлэх бөгөөд 05.00-07.00 цагийн хооронд Улсын драмын Эрдмийн театрт салах ёс гүйцэтгэхээр болжээ.