Алдарт сагсан бөмбөгчин Яао Мин ӨМӨЗО-нд айлчилжээ.

Түүнийг Хятад улсын сагсан бөмбөгийн нийгэмлэгийн тэргүүлэгч Яао Минг ӨМӨЗО-ы засгийн газрын дэд тэргүүлэгч Жэн Хунфань Хөххотноо хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Өвөр Монголд уралдаан тэмцээнийг илүү ихээр зохион байгуулахыг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Хятад улсын сагсан бөмбөгийн нийгэмлэгийн тэргүүн Яао Мин "Өвөр Монголын Нүншинь сагсан бөмбөгийн клуб нэгдүгээр ээлжийн тэмцээнд 9 удаа түрүүлсэн амжилт гаргасан. Цаашид энэ амжилтаа ахиулахыг хүсэж байна" гэжээ.            

Дашрамд дурдахад WCBA 2020-2021 оны улирлын тэмцээний хоёрдугаар ээлжийн уралдаан 12-р сарын 01-нээс 21-ний өдрийг хүртэл Хөххотод болж, нийт 17 клуб өрсөлдөх болно.


Яао Мин хоёр удаа ДАШТ-нд оролцож байсан бөгөөд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ "Хьюстон Рокетс" багт 2002-2011 онд тоглож байжээ.  Тэрбээр NBA-гийн Бүх оддын тоглолтод байнга оролцож байв. Яо Мин бол Хятадын хамгийн алдартай, баян хүмүүсийн нэг бөгөөд "Шанхай Шаркс" багийн эзэн юм. Одоо тэрбээр спортын тайлбарлагчийн ажил хийж байна.