Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооноос сураггүй алга болсон 14 настай хүүг урд шөнө цагдаагийн алба хаагчид олсон талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. 

Хүү энэ сарын 9-ний өдөр 24-р сургуулийн орчмоос алга болсон бөгөөд дөрвөн өдрийн дараа олдоод байгаа юм. Түүний бие эрүүл саруул байсан бөгөөд цагдаагийн байгууллагаас энэ асуудлыг үргэлжлүүлэн шалгана гэдгээ мэдэгдлээ.