Ихэнх эцэг эхчүүд хүүхдүүдээ эрүүл, азтай байлгахыг хүсдэг ч дийлэнх эцэг эхчүүд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлж, аз жаргалтай өсгөхийг мэддэггүй. Хүүхдийг зөв хүмүүжүүлэх нь шинжлэх ухаан, хайр, тэвчээр дээр тогтдог юм.

Хамгийн эхэнд хүүхдийг зөв хүмүүжүүлэхийн тулд эцэг эхчүүд өөрсдөө хажууд нь аз жаргалтай байх хэрэгтэй. “Аз жаргалтай эцэг эх-аз жаргалтай хүүхдүүд”.

  1. Хүүхдийг чин сэтгэлээсээ хайрлаж, хүүхдээ байгаагаар нь хүлээж авах хэрэгтэй.
  2. Энэрэнгүй, хамтын ажиллагаан дээр хүүхдийн хүмүүжлийн суурь болгож өгөх.
  3. Хүүхдийг урамшуулах. Шийтгэлээс их хэмжээгээр байх ёстой. Хэрэв хүүхдийг шүүмжилж байгаа бол дараагаар нь сайн хийсэн зүйл дээр магтах хэрэгтэй.
  4. Мөн зөвшөөрөл хоригоос их байх ёстой. 
  5. Хүүхдийг хүмүүжүүлэхэд тодорхой бус байдал, зөрчилдөөн байх ёсгүй. Жишээлбэл, та хүүхэддээ худлаа хэлэхгүй, үнэнч шудрага бай гэж заадаг. Гэтэл та театрлуу хүүхэдтэйгээ явахдаа үүдэнд байх таван нас хүртэлх хүүхэд үнэгүй оруулна гэсэн зарлал хараад өөрийн хүүхдээ тав биш дөрвөн настай гэж худлаа хэлж мөнгөө хэмнэж байгаа үйлдэл нь хүүхдэд худлаа хэлж болохыг харуулж байгаа юм.
  6. Хүүхдийг гуравдагч хүнтэй харьцуулахгүй байх.
  7. Хүүхдийн хажууд гэр бүлийн хэрүүл маргаан хийхгүй байх. Хүүхэд эцэг эхдээ яг адилхан хайртай.
  8. Хүүхдүүдэд аль болох их анхаарал хандуул. Тэдний мэдрэмж, хүсэл мөрөөдөл, хэрэгцээг ойлгож аль болох их хугацааг тэдэнтэй өнгөрүүлж, хамт зугаалж, тогло.
  9. Хүүхдийн хүмүүжилд ямарваа нэгэн сэтгэл зүйн болон хүчирхийлэл хэрэглэхгүй байх.
  10. Хүүхэдтэйгээ хүндлэлтэй харьцах.
  11. Хүүхдэд өөрийн сөрөг сэтгэл хөдлөлийг харуулахгүй байх.
  12. Хүүхдэд багаас нь нас насанд нь тохиолдох хямралуудын талаар тайлбарлаж, ярьж өгч байх.

Та хүүхдийг хэрхэн хүмүүжүүлнэ, өсгөж байгаагаас түүний ирээдүй шууд хамаардаг гэдгийг сана!