Хятадын онлайн худалдааны тэргүүлэгч компани "Alibaba"-ийн үүсгэн байгуулагч Жак Ма, ирэх  оны өдийд ерөнхий захирлын албан тушаалаа өгөхөөр шийджээ. Түүний ажлыг гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж буй Даниэл Зан үргэлжлүүлнэ гэнэ. 

Жак Ма уг компанийг 1999 онд байгуулсан бөгөөд одоо 30 тэрбум доллар давсан үнэлгээтэй дэлхийн компани болтолоо өргөжсөн юм. "Алибаба" 6 сарын улирлын эцсийн дүнгээр нийт орлого нь 61 хувийн өсөлттэй, буюу 1.8 тэрбум доллар гэж мэдэгджээ. Америкийн хөрөнгийн бирж дээр хаалтын хувьцааны үнэ бямба гаригт 162.37 доллар байсан юм.

Хэдий тэрбээр ажлаа орхисон ч тус компаний 36 хамтрагч нарын нэг хэвээр насан туршдаа үлдэх бөгөөд тэд компанийн ихэнх захирлуудыг томилох эрхтэй байдаг юм.

Тэрбээр худалдан авагч, хувьцаа эзэмшигч нартаа тус шийдвэрээ тайлбарлан захиа бичсэн байна. 

Жак Магийн захиандаа 10 жилийн дотор гаргасан амжилтаа дурдаад, мөн  үүнд хүрэхийн тулд ганцаараа биш нийт харилцагч, хувьцаа эзэмшигч, худалдан авагч нарынхаа  гаргасан оролцоог онцолжээ. Мөн өөрийн үйл хэргийг шинэ залуу хүмүүсээр сэлбэн тэдэнд удирдах, авьяас чадвараа гаргах боломжийг олгохыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Эцэст нь Алибаба хэзээ ч Жак Магийн тухай байгаагүй, Жак Ма үргэлж Алибабатай холбоотой байна гэжээ. Тэрээр залуу байгаа учраас боловсролын салбарт үйл хэргээ үргэлжлүүлэхээс гадна, шинэ зүйлийг туршихийг хүсч байгаагаа илэрхийлжээ.


Эх сурвалж: Busienesinsider