Apple компанийн гүйцэтгэх захирал "Технологийн салбарт эмэгтэйчүүдийн орон зай дутагдаж байна" гэв

Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк BBC агентлагт өгсөн ярилцлагадаа "Технологийн салбар ажиллах хүчээ тэлж, төрөлжүүлж чадахгүй бол хүрэх ёстой өндөрлөгтөө хүрч чадахгүй байж магадгүй" гэжээ. 

Тим Күүкийн хэлж буйгаар технологийн салбарт эмэгтэйчүүд ороход тулгарч буй бэрхшээл нь мэргэжил сонгох насны охид шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарыг сонгохгүй байгаатай холбоотойгэсэн байна.

Apple компанийн хувьд АНУ дахь нийт ажилтны ердөө 35 хувь нь эмэгтэй ажилчид гэж 2021 онд мэдэгдэж байжээ.

Иймд Apple компанийн зүгээс технологийн салбар дахь эмэгтэйчүүдийн орон зайг тэлэх зорилгоор “үүсгэн байгуулагчдын хөгжлийн хөтөлбөр” гэх хөтөлбөрийг эхлүүллээ. Уг хөтөлбөр нь Их Британи улс дахь гарааны бизнес эхлүүлж буй эмэгтэйчүүд, аппликэйшн хөгжүүлэгч нарт чиглэх юм байна.


Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.