Ухаалаг утсаар дуу хөгжим олоход тусалдаг, Лондонд төвтэй Shazam аппликэйшнийг Apple компани 400 сая доллараар худалдан авчээ. iPod, iPhone зэрэг төхөөрөмжөөр хөгжмийн ертөнцөд хувьсгал хийсэн Apple компани Shazam-ыг Apple Music үйлчилгээнд төгс тохирно гэж үзсэн байна. 

“Apple Music, Shazam хоёр байгалиас заяасан хослол. Хөгжмийг гэсэн хүсэл эрмэлзлээ бусадтай хуваалцаж, хэрэглэгчиддээ хөгжим хуваалцах боломж” хэмээн Apple-аас мэдэгджээ. Shazam хэдэн сая доллараар үнэлэгдсэнийг аль аль тал нь хэлээгүй ч 400 сая доллар хүрсэн гэх мэдээлэл гарсан. 2015 онд тус аппыг хагас тэрбум долларын үнэтэй хэмээсэн. 

1999 онд байгуулагдсан Shazam компанийн төлөөлөгч “Shazam бол дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй аппуудын нэг, олон сая хүний хайрыг татсан апп. Шинийг санаачилж, хэрэглэгчиддээ ид шидийг хүргэх үйлсийг минь дэмжих үүнээс дээр орчинг төсөөлж чадахгүй байна” гэжээ. 

Apple компани Dr Dre-гийн BeatsElectronics-ийн чихэвчийг 2014 гурван тэрбум доллараар худалдаж авснаас хойш ийм их мөнгөний худалдан авалт хийгээгүй билээ. Shazam компани дуу хөгжмийн “акустик хурууны хээ”-г үүсгэж энэ мэдээллээ ухаалаг гар утастай холбосноор хайлт хийж олоход тусалдаг. Энэхүү аппыг нийт нэг тэрбум удаа татсан, Apple-ын туслах Siri-гээс “What song is playing” гэж асуухад Shazam руу холбодог болсон юм.