Бидний биеийн үүсгэгч элемент болох гал ус шороо хий огторгуй нь байгалийн хувьсал хөдөлгөөн, цаг агаарын онцлогоос үүсдэг гэж болно.Тиймээс байгалийн цагийг мэдэрч амьдрах нь эрүүл амьдралын үндэс юм.


☘️ Бадгана цаг:

Өглөө 06-10
Орой 18-22

Бадгана хүмүүс угаасаа өлсдөггүй хүмүүс, бодисын солилцоо маш муу, хоол ходоодонд нь зүгээр байж байдаг болохоор өөрийн үүсгэгчтэй /шороо, ус/ адил үүсгэгчтэй дээрх цагт хоол идэхгүй. Үндсэн хоолоо ертөнцийн нар хурц үед иднэ.
Шар хүмүүс хөнгөн хоол болох маслотой талх, хүйтэн сериал гэх мэт болгоогүй зүйлс өглөөдөө идэж болно.
Хий хүмүүст өглөөний хоол маш чухал, өглөөний илчлэг хоол буюу чанасан будааны зутангууд тостой идэхэд өдрийн турш хий тогтвортой байна.

☘️ Шар цаг:

Өдөр 10-14
Шөнө 22-02

Үүсгэгч нь гал /гал, ус/ учраас хоолыг маш сайн шингээдэг цаг, шөнийн шар цаг нь байгалийн жамаараа бидний биеэс хор гадагшилдаг цаг болохоор унтаж байвал маш сайн цаг юм.
3 доша үндсэн хоолоо иднэ.

☘️ Хий цаг:

Өдөр 14-18
Шөнө 02-06

Шөнө хүмүүс сэрээд нойр хүрэхгүй байна гэдэг. Энэ нь ямар цагт сэрсэнтэй нь холбоотой юм. Өөрөөр хэлбэл хий өөрийн мөн чанар нь хөнгөн сэрүүн хөдөлгөөнтэй болохоор та хэрвээ энэ цагт сэрвэл таны нойр хөнгөн сэрүүн хөдөлгөөнтэй байнаа гэсэн үг.
Өдрийн хий цаг нь үүний үүсгэгч болох хий, огторгүй элементийн нөлөө, түүний мөн чанар болох хөнгөн-ий нөлөөгөөр бие их хөнгөн байдаг цаг. Энэ үед өөрийн төлөвлөгөөгөө гарган өөртөө цаг гаргавал зүгээр. Хөнгөн цаг гээд гадагшаа биш дотогшоо бүтээлч байвал их зүгээр.