Болгар улсын иргэн 22 настай Андрей бүсгүй барби хүүхэлдэй шиг болохын тулд жилийн дотор 15 удаа гоо сайхны мэс засалд оржээ.

Тэрээр  энэхүү этгээд шийдвэрийнхээ тухай ярихдаа "Би багаасаа л барби хүүхэлдэй шиг болохыг хүсдэг байсан. Нэг л өдөр ингэж миний мөрөөдөл биелсэн. Гэхдээ амар байгаагүй, 15-аас ч олон удаа хагалаанд орлоо" хэмээн ярьсан байна.

Бүсгүй өөрчлөгдсөн дүр төрхөө нийгмийн сүлжээнд оруулахад "Чи хэтрүүлчихэж", "Нугас шиг харагдаж байна", "Лохнас нуурын мангас шиг болчихож" гэсэн сэтгэгдэл үлдээжээ.

Гэсэн хэдий ч Андрей өөртөө сэтгэл хангалуун байгаа бөгөөд тэдний үгсийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.