Цар тахалтай 2 жилийг бид багагүй хохиролтой даван тууллаа. Улс орнууд хил боомтоо нээж, амны хаалт хэрэглээнээс гарлаа. Гэвч цар тахал үнэхээр дууссан гэж та бодож байна уу? 

“Монголын эмэгтэйчүүдийн сангийн тэдгээр төсөл санаачлагуудын зөвхөн нэг хэсэг нь ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх, хууль эрх зүйн орчныг сайжруулж эмэгтэйчүүдийн зөрчигдөж буй эрхийг хамгаалах ажил юм.”

Ковид-19 халдвараас өмнө байсан тахал бидний дунд оршсоор байгаа. Энэ тахалд өртөгсдийн 98% нь эмэгтэйчүүд, 2% нь эрэгтэйчүүд байдаг. Тэд тахлын улмаас эрүүл мэнд, сэтгэл санаа, бие махбод, цалин орлогоороо хохирч, цаашлаад гэр бүл, амь насаа ч алдаж байна. Ажилгүй болох, нэр хүнд, гэр бүлээ алдах зэргээр хохирохгүйн тулд тэдний 90% нь тахлыг ганцаараа даван туулахаар шийдэж чимээгүй өнгөрөөдөг.

Тиймээс ч олон улсад үүнийг “Чимээгүй тахал” (A silent epidemic) гэж нэрлэсэн нь ажлын байрны бэлгийн дарамт. Монгол улсын ажиллах хүчний 2022 оны судалгаагаар хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн 67%, эмэгтэйчүүдийн 52% нь ажил хөдөлмөр эрхэлдэг. 

Өөрөөр хэлбэл манай улсад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ажил эрхлэлт эмэгтэйчүүдийн 15-20% нь ажилладаг Египет, Энэтхэг, Пакистан зэрэг улсуудтай харьцуулахад хол зөрүүгүй. (Source: International Labour Organization, ILOSTAT database)

ХОХИРОГЧ ӨӨРТ ТОХИОЛДСОН АББД-ЫН ТАЛААР…


Тоо баримтаар ажлын байрны бэлгийн дарамт их байгаа нь харагдаж байгаа бол уг хэргийн хохирогч болон үйлдэгчдэд учирдаг хохирол, үр дагаврын талаар Монголын эмэгтэйчүүдийн санг үүсгэн байгуулагч Н.Чинчулуун ярилаа.

Дэлхийн 130 гаруй орон ажлын байран дахь бэлгийн дарамтыг Эрүүгийн хуулиар зохицуулсан байдаг. Ажил дээрээ хүн амьдралынхаа гуравны нэгийг өнгөрүүлдэг учраас эрүүл орчин бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үздэг.

"Харин Монгол улс Хөдөлмөрийн тухай хуулийн 7-р зүйлд ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох заалт оруулсан нь 2022 оноос хэрэгжиж эхэлсэн."

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16230709635751

Хөдөлмөрийн тухай хуульд тусгагсдсанаас хойш уг асуудлаар Хүний эрхийн үндэсний комисст ирэх гомдол нэмэгджээ.


Монголын эмэгтэйчүүдийн сангийн тэдгээр төсөл санаачлагуудын зөвхөн нэг хэсэг нь ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх, хууль эрх зүйн орчныг сайжруулж эмэгтэйчүүдийн зөрчигдөж буй эрхийг хамгаалах ажил юм.

Жендерийн эрх тэгш байдлын хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Монгол улсад энэ төрлийн хэргийг хамааруулах хууль олддоггүй байсан ч өргөдөл бичээд ирсэн хохирогчийн хэргийг олон улсын гэрээ конвенцоор шийдвэрлүүлж, зохих арга хэмжээг авахуулж явсан нэгэн бол Чинчээ хэмээн түүний зорилго нэгт хамтран ажиллагсад нь өгүүлж байлаа. 

- Нийгмийн асуудал болсон ажлын байрны бэлгийн дарамтыг 2015 онд Монгол улс эрүүгийн хуулинд оруулсан ч 2017 онд хассан. Энэ талаар 2019.11.19-нд болсон хэлэлцүүлэгт тухайн үеийн УИХ-ын хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар дараах тайлбарыг хэлж байжээ.

Монголын Эмэгтэйчүүдийн сан үүнийг эсэргүүцэж, шүүмжлэлтэй байр сууриа шийдвэр гаргагч нарт хурал зөвлөгөөн, хэвлэл мэдээллээр дамжуулан хүчтэй илэрхийлж байв. Тухайн үед "Эрх мэдэл эрэгтэйчүүдийн гарт байгаа учраас ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэхэд олон саад тотгор тулгардаг. 

Гэсэн ч энэ асуудлыг үргэлж анхааралдаа байлгаж бэлгийн хүчирхийллийг Эрүүгийн хуульд оруулах, цаашлаад бие даасан хуультай болох шаардлагатай" гэж Н.Чинчулуун хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байжээ. 

                                            

ЧИМЭЭГҮЙ ТАХЛЫН ТЭМЦЭЛ ЧИЛЭХГҮЙ ҮРГЭЛЖИЛСЭЭР...     

   

   Бэлтгэсэн: О.Намуунцэцэг, Б.Хадбаатар, Б.Түмэнбаатар