"Дээлтэй Монгол” наадмыг 13 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэ жил тус наадам уламжлал ёсоор долдугаар сарын 10-нд Сүхбаатарын талбайд болох тус наадамд 10 000 орчим иргэн нэгдэх гэнэ. 

Бүртгэл хэдийн эхэлсэн бөгөөд энэ талаар мэдээлэл сонирхож байгаа иргэд 7012 8687 дугаарт залгах юм байна. Энэ жилийн "Дээлтэй Монгол" наадамд монгол туургатнууд ч хүрэлцэн ирж оролцохоо мэдэгдсэн гэнэ.

Тус наадмын үеэр хамгийн шилдэг загвартай дээл, хувцсаар гангарсан хосыг шалгаруулж, гадаадад аялах эрхийн бичгээр урамшуулах юм. Шалгаруулахдаа үндэсний хувцасаа иж бүрэн өмсөж, үүх түүхийг нь хэрхэн тайлбарлаж байгаагаар нь дүгнэх аж. Үүнээс гадна загвар өмсөгчид дээл үүссэн үеэс өнөөг хүртэл хэрхэн өөрчлөгдсөн түүхэн үечлэлийг харуулсан загварын үзүүлбэр толилуулна.


Мөн XIII зууныг илтгэсэн гэр хотхонуудыг барих бөгөөд үүнд урлагийн тоглолт, уламжлалт наадгайн тэмцээн болно.