TEE Education сургалтын төвийн багш Б.Билгүүн хүүхдээ сургалтад суулгах гэж байгаа эцэг эхчүүдэд зориулан дараах зөвлөгөөг өглөө. Хэрэв та багш Б.Билгүүн болон ТЕЕ Education төвтэй холбогдох бол ЭНД ДАРНА УУ. 

Товчхондоо та хүүхдээ буруу сургалтад хамруулахын оронд мөнгөө 00-доо хийгээд усыг нь татах нь хамаагүй дээр байж болно. /ТЕЕ Education/


Маркетингийн үлгэрүүдэд итгэн сохроор сонголт хийгээд байгаа юм биш биз?

Боловсролын систем уналтад орсоор монгол сурагчид олон улсын дундаж үзүүлэлтээс улам бүр хоцрогдож байна. Салбарын сайд нь хүртэл хүлээн зөвшөөрчихсөн энэ нөхцөлд ёстой л “Амь амиа бодоорой” буюу эцэг эхчүүд үр хүүхдийнхээ төлөө анхаарал хандуулах сонголт үлджээ.

Тиймээс ч эцэг эхчүүд сургуулиас гадуур боловсролд хүүхдийн боловсролд хөрөнгө оруулах гэж чадах чинээгээрээ хичээж байгаа нь анзаарагддаг бас тэдний өмнөөс харамсдаг.

Гэвч ихэнх эцэг эхчүүд хүүхдэдээ тохирох сургалтын төвийг, сургах чиглэлийг хэрхэн сонгохоо мэддэггүй. Тэд маркетингийн үлгэрүүдэд итгэн сохроор сонголт хийгээд байгаа нь анзаарагддаг. 

Үр дүнд нь өөрийнхөө мөнгө цагийг дэмий үрээд зогсохгүй хүүхдийн сурч мэдэх эрмэлзэлд сөргөөр нөлөөлж, магадгүй ирээдүйг нь ч баллаж мэднэ. 

Халагламаар жишээг сонсож, таарч байсны хувьд хүүхдээ буруу сургалтад сургасан мөнгийг жорлондоо хийгээд усаа татсантай зүйрлэмээр санагддаг. 

Иймээс хэрхэн сургалтын төв болон сурах чиглэлийг зөв сонгох тал дээр зөвлөгөө хүргэхээр шийдлээ.


Австралийн 4 дэгч том экспорт бол                    БОЛОВСРОЛ                       The Sydney Morning Herald


Юуны түрүүнд та яагаад “энэ нөхрийг яагаад сонсох ёстой билээ ” гэж бодож байж мэднэ. Эхлээд Австралиас эхлэх нь.

Австрали улс нүүрс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоороо дэлхийд толгой цохидог. 

Гэвч үнэндээ Австралийн томоохон экспорт бол БОЛОВСРОЛ гэдгийг тэр хүмүүс бүр мэддэггүй. Тус улсын технологийн боловсролын стандарт Америк улсыг хол хаясан гэж ам бардам хэлнэ. 

Тэр дундаа технологийн боловсролыг хамгийн анх суурь боловсролд оруулсан анхдагч улсын нэг юм. 

Би Австрали улсын The University of Queensland сургуулийг Компьютер болон Цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Мөн Австрали улсын Queensland мужийн 20 орчим сургуульд багшилсан туршлага надад бий. Тиймээс би тус улсын боловсролын стандарт, сургуулиас гадуурх хөтөлбөрийн хувьд чамгүй туршлага хуримтлуулсан. 2019 оноос хойш Монголд TEE EDUCATION сургалтын төвийг үүсгэн байгуулж ажиллаж байна.

 Австрали улсын Queensland мужийн 20 орчим сургуульд багшилсан туршлага надад бий.


1. Хүүхдийн сонирхол бүхнийг шийднэ

Австралид багшилж байхдаа хүүхдийн хүсэл сонирхол гэгч зүйл ямар чухал юм бэ гэдгийг яс махандаа шингэтлээ ойлгосон.

Нэг удаа сонирхолтой сурагчтай нүүр тулдаг юм байна. Тэр ангидаа юу ч хийдэггүй бас багшийн үгэнд ч ордоггүй. Хичээлийг ч багшийг ч үл тоох нь австрали хүүхдүүдийн хувьд их ховор тохиолдол тул гайхсан. Хичээлийн үеэр би түүнээс “Чи яагаад хичээл дээрээ юу ч хийхгүй байгаа юм бэ?” гэж асуутал “Өдөр өнжүүлэх төвөөс хямд учраас л аав, ээж маань намайг энд явуулдаг юм. Би өөрөө үүнийг огтхон ч хүсэж сонирхоогүй” гэж хэлсэн юм. Ингэж хэлснээс хойш тэр ангийн уур амьсгал шал ондоо болчихсон. Бүр хичээл зүтгэлтэй хүүхдүүд хүртэл хойргошоож, идэвхгүй болж эхэлсэн нь илт анзаарагдсан. 

Шуудай төмс дунд ганц л муудсан төмс хийхэд тэр чигтээ мууддаг. Яг л тийм зүйл тэр ангид тохиолдсон. Хүүхдийн сонирхлыг үл харгалзан хүчээр сургалтад хамруулсны хор уршиг үүнээс харагдана. Ганцхан хүүхэд хэдий ч хамт суралцагч хүүхдүүдэд тийм их сөрөг нөлөөтэй байдаг. Ийм учраас манай сургалтын төв эцэг эх сурагчидтайгаа заавал гурвалсан уулзалт хийдэг юм. Бараг хамгийн чухал хэсэг нь энэ. Бас багш нь тухайн хүүхдийн хүсэл сонирхлыг харгалзан үзэх ёстой. 

Тэгэхээр танаас асууя.

-Таны явуулах гэж буй сургалт сурагчийн сонирхлыг харгалзан үздэг үү? -Эсвэл утсаар яриад л шууд төлбөрөө төлөхийг яаруулж байна уу? 

Энэ бол хэзээ ч орхиж болохгүй асуудал юм шүү.


Хүүхдийн сонирхлыг үл харгалзан хүчээр сургалтад хамруулснаар тухайн хүүхэд болон хамт суралцагч хүүхдүүдэд хүртэл сөрөг нөлөөтэй.     TEE EDUCATION


2. Алхаар шруппа хадаад байгаа юм биш биз?

Сургалтын байгууллагууд, ялангуяа анхан шатны хөтөлбөр заадаг газруудын хувьд энэ нь маш чухал ойлголт юм. Хүүхдэд зориулсан сургалтын зориулалтын ном хэвлэл, тоног төхөөрөмж гэж тусдаа байдаг. Орчин үед тоглоом тоглож байгаагаас ялгагдахгүй хялбар аргаар сургадаг болчихлоо шүү дээ. 

Хичээлийг хичээл шиг биш тоглоом шиг энгийн бас амархан, сонирхолтой санагдуулах вэ? Ингэж боддоггүй багш байдаггүй болов уу. Тиймээс ч компьютер технологийн хичээлүүд Gamification буюу тоглоомчилсон байдлаар загварчлагдаад удаж байна.

 Манай сургалтын төвд гэхэд BBC Micro:bit, Microsoft Small Basic гэх мэт дэлхийд нэр цуутай сургалтын зориулалтын хэл болон тоног төхөөрөмжийг Австралийн боловсролын стандарт болон Oxford Owls стандарттай хослуулан ашигладаг. Харин таны сонирхож байгаа сургалтын төв хүүхдэд хүүхдэд зориулсан зүйлс хэрэглэж байна уу гэдгийг тандаад үзээрэй.

Арай хэрэглээний хэл болох C#, C++ гэх мэт оюутнуудад зориулсан хэл дээр бодлого бодуулж “тамлаж” байгаа юм биш биз!

TEE EDUCATION Суралцагчид зураас дагадаг робот бүтээж үзэж байна.

3. Үр дүнгийн тайлан тавьдаг уу?

Технологийн сургалтын төвийн арга барил уламжлалт арга барилаас бага зэрэг ялгаатай. Бүүткемп гэх мэт түргэвчилсэн сургалтын арга барил нь мэдлэгийн цоорхойгүй академик мэдлэг олгохоос илүүтэй үр дүн практикт суурилсан чадвар олгох зорилготой байдаг. 

Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ юу бүтээснийг нүдээр үзэж, ойлгон дүгнэлт хийх боломжтой байдгаараа давуу талтай. 

Харин академик чадвар олгож байгаа бол IELTS, SAT гэх мэт стандарт шалгалтад хэдэн оноо авч байгаа вэ гэдгээр дүгнэх боломж бий. 

Манай сургалтын төвд хүүхдүүдийн гараас бодит зүйлс гаргуулан тоглоом вебсайт гэх мэт зүйлсийг хийлгэж эцэг эх гэр бүлд нь үзүүлж тайлангаа тавьдаг. Хичээл болгоны дараа хүүхдээ өөрийн биеэр ирж авахыг зөвлөдөг. Энэ нь тухай өдрийн хийсэн зүйлстэй нь танилцах боломжийг олгодог юм. 

Энэ нь суралцагч хүүхдүүдэд итгэл өгч, урам зориг нэмдэг, үүнийг нь ч гэр бүлийнхэн анзаардаг. Харин таны хүүхдээ сургахаар сонирхож байгаа сургалт хэрхэн ажлынхаа тайланг тавьдаг вэ. Энэ талаар асууж лавлаад үзээрэй. Бас хийсэн бүтээл үү эсвэл стандарт шалгалтаар уу?…Асуух зүйл их бий.


4. Таны хүүхдийн ирээдүй мэргэжлийн бус хүмүүсийн амьдрах арга болох ёсгүй

Боловсролын салбар цагаан мөртэй, нөгөө талаараа ашигтай бизнес. Гэвч зөвхөн зөв явуулж чадсан тохиолдолд шүү. 

Ашиг өндөртэй салбарын адилаар чадах болгон нь энэ бизнесийг хийхийг оролдож байгаа нь нууц биш. Тиймээс тухайн бизнес эрхлэгч өөрөө ямар угшил гаралтай вэ? Багш нарынхаа ажлыг зөв дүгнэх чадвартай боловсон хүчин бий юу? гэх мэтийг судлах нь зохистой. 

Хэрвээ зүгээр л мөнгөө өсгөх зорилготой, тухайн салбартаа туршлагагүй бизнесмен хүн сургалтын бизнесийг явуулдаг бол багш нараа сайн эсвэл муу байгааг бодитоор яаж үнэлэх вэ дээ? Багш нь хүүхдэд мэдлэгээ зааж чадахгүй байвал хариуцлагыг хүлээх вэ?

“Муу эмч нэг хүний амийг, муу багш 100 хүний амьдралыг сүйрүүлдэг” гэдэг үг бий. Тэгвэл сайн багшийг таних вэ? Миний хувьд багш нарын чадварыг хөгжүүлэх нь нэн тэргүүний асуудал гэж боддог.

Тиймээс ч дэлхийн тэргүүлэх 50 их сургуулийн нэг болон The University of Queensland сургуулийн багшийгаа зөвлөх багшаар ажиллуулж, улирал болгон өөртөө болон багш нартаа сургалт авч  сайжруулж байна. Харин таны судалж буй сургалтын төв энэ тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

Хэрэв та багш Б.Билгүүн болон ТЕЕ Education төвтэй холбогдох бол ЭНД ДАРНА УУ. 

5. Үнэ төлбөрөө нэмэх үү, суралцагчдын тоог нэмэх үү

Сургалтын төв ашгаа нэмэгдүүлэх хэдхэн төрлийн боломж байдаг. Нэгдүгээр нь үнэ төлбөрөө нэмэх эсвэл суралцагчдын тоог нэмэх. 

Төлбөр нэмэх арга нь яг үнэндээ суралцагчид хамгийн ашигтай байх хувилбар юм. 

Үнэ нэмэгдсэн ч сургалтын чанарт өөрчлөлт гарахгүй. Ихэнх хүмүүс энэ хувилбарыг ойлгодоггүй, тиймээс ч үнээ нэмэхгүйгээр хэдэн хүүхэд нэмээд авчихсан нь хэнд ч анзаарагдахгүй, аятайхан арга л даа. Гэвч энэ бол сургалтын чанарын хувьд хорт хавдар л гэсэн үг. Багш сурагчийн тооны харьцаа сургалтын чанарт шууд нөлөөлдөг. Тиймээс энэ харьцааг та хэрхэн хангаж байгааг маш сайн асууж судлах ёстой. Ялангуяа таны хүүхэд тухай салбарт анхлан суралцаж байгаа эсвэл бага насных бол сайтар анхаараарай.

Багш нарын хүүхэдтэй тулж ажиллах арга барилыг сонсож тэдэнд тохирсон зөвлөгөөг өгөх хангалттай цаг байгаа эсэхийг судлах хэрэгтэй.

Нэгэнт сурах арга барилаа олсон зорилго тодорхой оюутнуудад энэ асуудал онц чухал биш. Харин дөнгөж суралцаж буй хүүхдүүдийн хувьд байдал арай ондоо. Манай сургалтын төв нэг багшид оногдох хүүхдийн тоог хоёр хувилбараар гаргадаг. Туршлагагүй багшид 6, туршлагатай багшид хамгийн ихдээ 12 байхаар дүрэмчилсэн. 

Энэ нь сурагчидтайгаа тулж ажиллах, тэдний ойлгохгүй байгаа зүйлийг учир шалтгаануудыг мэдэж зөвхөн тухайн хүүхдэд шаардлагатай зөвлөгөөг өгөхөд хангалттай цаг гаргахын тулд юм. Харин нэг багшид анхан шатны 20 хүүхэд байгааг ойлгох тун бэрх. Нэг бол багш нь БУРХАН БАГШ, нэг бол сургалтын чанар шалаар нэг болохын цондон гэж шуудхан хэлье. 


6. Суралцах процессийн ихэнх нь ангиас гадуур явагддаг

Learning Theory буюу суралцахуйн арга барилыг багш нар бүгд судлах ёстой.  

Суралцахуй бол мэдлэг, чадвар дадал, соёлын үнэт  зүйлсийг эзэмших, шинэ хандлагаар төлөвших үйл явц гэдгийг тайлбарласан онол юм. Мөн суралцах процессийн ихэнх сургуулийн анги танхимаас гадуур явагддаг гэсэн онол юм. Тиймээс гэрийн даалгавар хийх, хичээлээс гадуурх давтлага авах нь маш чухал.

Би ч өөрөө энэ тухай сүүлд зөвлөх багшийнхаа сургалтад сууснаар олж мэдсэн ба үүнийг мэдсэнээс хойш нэн даруй сургалтын тогтолцоогоо сайжруулсан. Тиймээс манай бүх хөтөлбөрүүд 32 цагийн үндсэн танхимын хөтөлбөр нэмэх нь 32 цагийн үнэ төлбөргүй ганцаарчилсан давтлага нэмэх нь онлайн хичээлтэй болсон. 

Энэ нь 32 цагийн стандарт хөтөлбөрийн цаг /бидний зүгээс бэлдсэн/, мөн сурагчийн зүгээс ойлгоогүй үлдсэн асуудал болон нэмэлт асуудлууд шийдвэрлүүлэх 32 цагийн эрх / сурагчийн зүгээс асуух/, хөтөлбөрийн стандартыг хангуулах онлайн хичээлүүдээс бүрдэж байгаа юм.

Дэлхийн тэргүүлэх их сургуулиуд энэ зарчмаар ажилладаг. Австралийн их сургуулиуд лекцийн ирц бүртгэдэггүй. Багшаас асуулт асуух, 100% ойлгох боломж гэж бодож л ирдэг. Харин Монголд бид лекцийн үеэр бараг л цээж бичиг хийж байгаа юм шиг тэмдэглэж, түүнийгээ шалгуулж дүн авах гэж ирдэг. Яагаад вэ гэвэл миний сурч төгссөн сургуульд лекцүүдийг тухайн орсон өдөр нь онлайнаар бичлэг болгон тавьсан байдаг. Тиймээс оюутан нэг лекцийг хэдэн ч удаа давтан сонсох боломжтой.  Энэ нь тэмдэглэл хөтлөхгүй 100% анхаарлаа хандуулахад чиглэгддэг. Манай сургалтын төв ч мөн ялгаагүй тухайн өдрийн үзсэн бүх сэдвийг онлайн хичээл болгон хэдэн ч удаа давтан үзэх боломжтойгоор вебсайтдаа байршуулж өгдөг. 

Ингэснээр хүүхдүүд ангид хичээлийн агуулгыг цээжлэх биш анхаарч, төвлөрч ойлгоно. Бас ангиас гадуур давтах боломжоор хангагдаж сургалтын чанар сайжирдаг. 

Гэрийн даалгавар нь сурагчдыг залхаан цээрлүүлэх арга биш тухайн багш өөртөө дүгнэлт хийх, тухайн ангид ойлгоогүй сэдэв байгаа эсэхийг мэдэх энгийн арга юм. 

Цаашдаа юунд илүү анхаарал тавих ёстойгоо мэдэх чухал мэдээлэл гэдгийг ойлгож авах, хүүхдүүдийн тархи руу өнгийх боломжийг олгодог хэрэгсэл. Үнэндээ гэрийн даалгаврыг ангид шалгах нь цаг үрсэн хэтэрхий хуучирсан арга барил болсон. Тиймээс дэлхий нийтээрээ гэрийн даалгавар бие даалтуудыг онлайнаар өгч, багш нар нь дараагийн анги эхлэхээс өмнө шалгаж хичээлээ орохдоо тухайн шалгалтын үр дүнд тохируулан хичээлээ динамик байдлаар зааж байна. 

Товчхондоо тухайн сургалтын төв сурагчдад зориулсан тусгай цаг байдаг уу? 

Хичээлээс гадуур давтах боломжоор хэр хангаж байна вэ? 

Багш нар нь гэрийн даалгаврын, шалгалтын анализ хийх боломжтой эсэх нь сургалтын чанарт маш онцгой нөлөөлнө.


TEE EDUCATION Online сургалтын платформ

Нийтлэлч Б.Билгүүн

Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу. Мөн та багшБ.Билгүүн болон ТЕЕ Education төвтэй холбогдох бол ЭНД ДАРНА УУ.